“Өөх хайлуулдаг” коктейль

7 days ago admin 0

Илүүдэл жингээ хасахад тустай ундааг гэртээ өөрөө бэлдэхийг та бүхэнд санал болгож байна. Энэхүү коктейль бодисын солилцоо, метаболизмыг хурдасгаж тураах болно.

Орц:
нимбэг -1 ширхэг
яншуй – 1 багц (дор хаяж 6 салаа)
нунтаг цагаан гаа – 1 хоолны халбага
уксус – 1 цайны халбага нунтаг
корица – 1 цайны халбага
ус – 0,5 литр

Орцод заасан бүх бүтээгдэхүүнийг блендерт хийж сайн хольж хутгахад коктейль бэлэн болно. Энэ коктейлийг унтахын өмнө ууна