Үе мөч өвдөхөд энэ тос гаргууд сайн

7 days ago admin 0

Намар айсуй, налгар сайхан өдрүүдийн зэрэгцээ хүйтэн, бороотой өдөр олон тохионо. Чухам намар зарим хүний үе мөч өвддөг, энэ үед гэртээ өөрийн гараар өвчин намдаах тос бэлдэж хэрэглэж болно.

Үе мөчний өвчин намдаах ардын эмчилгээний нэг арга толилуулж байна. Та 5%-ийн нашатырын спирт, скипидараас (лонхон дээр ГОСТ тавьсан байх ёстой) 2 хоолны халбага хийж дээр нь 2 ширхэг түүхий өндөг нэмнэ. Бүгдийг сайн хольж хутгана. Шаргалдуу өнгийн өтгөн холимог болно, яг цөцгий шиг. Шөнө унтахдаа үе мөчиндөө түрхэнэ, тодруулбал өвдөг, мөр бүр гар хөлийн хуруунд ч түрхэж болно. Эмчилгээний тосыг 5 өдөр дараалан түрхээрэй. Ер нь сар тутам 5 өдөр энэ тосыг хэрэглэж болно.

www.mnews.mn