“Мөнгөтэй гар” мөнгө дуудах ёслол

6 days ago admin 0

Оросын фэн шугийн мастер Наталья Правдина “Хэрэв мөнгөтэй болъё гэвэл өөрийн био талбайд мөнгөний урсгалыг холбо” хэмээн зөвлөж байна. Энэ арга нь мөнгөгүй болон мөнгө нь байнга хаашаа ч юм алга болж дуусчихдаг хүмүүст нэн тустай.

Та 2 ширхэг бичгийн цаас, өнгийн будаг бэлд. Мөнгөний будаг сонгоорой, улаан эсвэл алтлаг өнгийн будаг гэсэн үг. Эхний хуудас цаасаа мөнгөний будгаараа зузаан давхарлаж буд, тэгээд будаг нь хатахаас өмнө энэ хуудсанд зүүн алгаа наагаарай. Одоо цэвэр цаасан дээр будагтай гарын хээгээ үлдээх ёстой.

Энэ үед гараа цааснаас салгалгүй байж Наталья Правдинагийн мөнгөний шившлэгийг уншаарай: Энэ миний гар байна, гар луу минь мөнгөний гол урсаг. Энэ голыг сэлж гаталшгүй, хатааж ширгээшгүй. Дараа нүдээ анин өөрийн энергийг хуудас цаасан дээр үлдээж байгаагаар төсөөл. Яг одоо танаас алтан хий бие салж алганы хээн дээр үлдэж байгаагаар төсөөлж бодоорой. Үүний дараа 3 ширхэг мөнгөн дэвсгэрт авч гарын хээтэй цаасандаа хавсарга. Алганы хээтэй цаасаа хавтсанд хийж, хавтсаа шүүгээндээ эсвэл ширээндээ хадгалах ёстой.

Мөнгөний энэ ёслолыг хийхэд мөнгөний энерги, долгион гарын хээгээр дамжин тантай энергийн холбоо тогтооно. Хэсэг хугацааны дараа таны био талбай ба мөнгөний урсгалын хооронд холбоо үүсч, мөнгө өөрөө таны гарт урсан орж ирэх юм. Танд өндөр орлоготой ажил санал болгох буюу өртэй хүн мөнгөө өгөх байх, эсвэл санамсаргүй сугалаанд мөнгө хожиж ч магадгүй.

www.mnews.mn