Аз хийморь дуудах шившлэг

5 days ago admin 0

Алдарт Вангагийн шившлэгийг та бүхэнд хүргэж байна. Аз хийморь дуудан, хангалуун чинээлэг байлгадаг энэ шившлэгийг үүр цайх үед уншаарай. Энэ шившлэгийг сард 1 удаа өглөө эрт, үүрээр уншдаг юм байна.

Стакантай усанд чимх давс уусгана. Дараа нь доор өгүүлсэн шившлэгээр усаа шившинэ, шившлэгийг шивнэж буюу дуулдахаар хэлж шивших хэрэгтэй. Гэхдээ та энийг заавал цээжилж бичсэн цаасаа харахгүйгээр хэлэх ёстой.

“Үүрийн улаан туяа сэрж, улаан наран дэлхийг гэрэлтүүлэн Бурхны гэрлээр гийгүүлж байна. Бурхан өөрөө энэ усыг ариусгаж … (өөрийн нэрээ хэл) надад сайн сайхан, аз хийморь, эд баялаг бэлэглэн, муу бүхнээс хамгаалж аз жаргалаар шагналаа”. Дараа нь стакантай усаа хүн харахгүй газарт далд тавина, таглаж болохгүй. Энэ усыг санамсаргүй хүн уух буюу асгахаас сэргийл. Сарын дараа усаа газар шороондоо өргөж, ёслолыг давтана.