Орон гэртээ мөнгө, эд баялаг дуудах тухай Алдарт зөнч Ванга

5 days ago admin 0

Алдарт зөнч Вангагийн орон гэртээ мөнгө, эд баялаг дуудах шившлэгийг та бүхэнд хүргэж байна. Мөнгө дуудахтай холбоотой аливаа шившлэгийг сар томорч арвижих үед хийх хэрэгтэй, хэрэв сар хорогдох (багасах) үед хийвэл эсрэг үр дүн өгөхийг анхаарна уу.

Энэ шившлэг танай гэрт эд баялаг дуудаж, баян чинээлэг, тансаг байлгана. Жаахан хонины арьс эсвэл ноос бэлдээд түүнээ шивших ёстой, энэ шившлэгийг дотроо биш харин бусдад дуулдахаар хэлнэ.

“Хонь-хоньхон минь арьс үстэйгээ хорвоо дэлхийгээр явж байсан билээ. Дулаахан, баян тансаг арьс тань манай гэрт өөрөө хүрч ирэн надад халуун дулаан, эд баялаг авч ирлээ. Орон гэр минь алт мөнгө, эд баялгаар дүүрэх болтугай! Орон гэр минь баян цатгалан, элбэг дэлбэг байг. Бүгдэд сайн сайхнаа гайхуулаг, бүхэнд гайхуулаг. Миний үг бат бөх, биелэх болтугай!”.

Шившсэн арьсаа гэртээ далдхан газарт хадгалаарай, хэн ч олохооргүй тийм газарт. Санамсаргүй нэг нь олоод хаячихгүй газарт нууна. Тэндээ шившлэгтэй арьс бүтэн жил хэвтэх ёстой, харин жилийн дараа хонины шинэ арьс олж нөгөө шившлэгээ дахин уншина.