Өвлийн, чийгшүүлэгч маск

5 days ago admin 0

Өвлийн улиралд нүүрний арьсаа онцгой арчилж, тэжээл өгөх хэрэгтэй. Бүх төрлийн арьсанд тохирох гадилтай, чийгшүүлэгч маск санал болгож байна.
Е витамин, наргил модны тостой энэ маск нь хүйтний улиралд нэн тустай. Маск хуурайшиж, холцруутсан арьсны цусан эргэлтийг сайжруулж, цагаас өмнө үрчлээ үүсэхээс сэргийлнэ.

Орц:
-тал гадил
-оливын тос 2 цайны халбага
– Е витамин 8 дусал
-наргил модны тос 1 цайны халбага
-чимх манки
Бэлдэх:
-гадилаа нухаж, дээр нь оливын болон наргил модны тос нэмнэ. Тосоо урьдчилан усны ууранд бүлээсгэх хэрэгтэй.
-одоо Е витамин нэмнэ.
-хэрэв маск хэт шингэн болж урсах гээд байвал манны кааш нэмнэ.
-бүгдийг сайн холих ёстой. Энэ холимогт марлиа дүрээд жаахан базаж нүүрэн дээрээ тавина.
-одоо энэ марлин дээрээ маскаа тавиарай.
-15 минутын дараа маскаа арилгаж угаана.