Энэ жимсийг идээд л таргалахаас айхгүй байж болно

5 days ago admin 0

Өдөр бүр нэг ширхэг лийр идээд байхад л таргалах эрсдэл 35 хувиар буурдаг. Луизианагийн их сургуулийн эрдэмтэд ийм дүгнэлт гаргажээ.

Лийр бол С аминдэм, эслэгийн агууламж маш өндөр жимс. Тодруулбал дундаж хэмжээтэй нэг лийр ердөө л 100 ккал илчлэгтэй, өөх тос, холестерин, давс биед хуримтлуулдаггүй. Үүнээс гадна нэг лийр 190 мг кали агуулдаг.

Доктор Кэрол О’Нил “Хүнсэндээ лийр тогтмол хэрэглэх, бага жинтэй байх нь харилцан уялдаатай зүйл. Үүний гол шалтгаан нь энэ жимсэнд агуулагдаж буй эслэг юм” хэмээн ярьж байна.

Мэдээж нэг ширхэг лийр идээд санаа амарч болохгүй. Үүнийг дасгал хөдөлгөөн, зөв хооллолттой холбовол илүү үр дүнтэй гэнэ.