Энэтхэгийн мөнхийн рашааны жор

4 days ago admin 0

Энэтхэгийн залуужуулах нууц жорыг санал болгож байна. Энэтхэгчүүд үүнийг бас мөнхийн рашаан гэж нэрлэдэг аж.

Өглөө та дунд зэргийн 2 ширхэг сармис бэлд. Сармисаа жижиглээд паалантай саванд хийнэ. Дээр нь 1 литр сүү нэмж буцалгаарай. Сармисны хурц амтыг сүү зөөлрүүлнэ.

Нэг их хүчтэй биш гал дээр 5—7 минут буцалгаад авна. Одоо бүлээн газарт бүтэн цаг байлгах ёстой. Дараа нь залуужуулах шидэт ундыг 4 порц болгон хуваагаад өдрийн турш идэж дуусгана.

Мөнхийн рашааныг 5 өдөр дараалж хэрэглэх ба 3 сар тутамд давтаж болно. Гэхдээ хэрэв та ямар нэг хууч өвчтэй бол эмчтэй зөвлөлдөн хэрэглэх эсэхээ шийдэх нь зүйтэй.

www.mnews.mn