Бие, арьсаа цэвэрлэх хялбар арга

4 days ago admin 0

Энэ курс эмчилгээний дунд үеэс л таны арьс цэвэрхэн болж, батганаас 100 хувь чөлөөлөгдөж, биеийн тань бүх арьс торго шиг л болно.
Үүнээс гадна өтгөн хатахаа больж, гэдсэнд хуримтлагдсан хор, бохирдлоосоо бүрэн сална. Үе мөч ч өвдөхөө больж, хөлрөлт зогсоно.

1. Эмийн сангаас хусны давирхай, дусаагуур худалдан ав.
2. Унтахынхаа өмнөхөн зүсэм талхан дээр хусны давирхайнаасаа таван дуслыг дусааж, хурдан зажлаад залгина. Анхандаа тааламжгүй амттай боловч аяндаа дасна.
3. Маргааш орой нь зургаан дусал болгох гэх мэтээр өдөр бүр нэг дуслаар нэмэгдүүлсээр 10 болгоно.
4. 10 дуслаар хоёр долоо хоног эмчилгээгээ үргэлжлүүлээд нэг нэг дуслаар багасгасаар таван дусал болгоно. Энэ эмчилгээ нийт 24 хоног үргэлжлэх ёстой.
5. Хусны давирхайтай талх идсэнийхээ дараа юу ч ууж, идэхгүй. Талх нь цагаан, хар аль нь ч болно. Хамгийн гол нь эмчилгээг 24 хоног тасалдуулж болохгүй.
6. Уг курс эмчилгээг жилд хоёр удаа, хавар, намар л хийж болно.

Харин тэвчээртэйгээр 24 хоногийн эмчилгээ хийж чадсан хүн үр дүнгээ нэмэгдүүлэхийн тулд дараах эмчилгээг хийж болно. (Заавал хийх албагүй).
Талхтай эмчилгээнээс хоёр долоо хоногийн дараа талх биш, хэрчим алимтайгаар эмчилгээ эхэлж болно. Алим нь гэдсэнд удаан шингэдэггүй, шууд гэдсэнд ордог тул тэр хэсгийг сайн цэвэрлэнэ.

Сонирхуулахад хусны давирхай нь тослог, бараан өнгөтэй, өвөрмөц үнэртэй шингэн юм. Энэ нь нянгийн эсрэг, шимэгчийн эсрэг, үрэвслийн эсрэг үйлчилгээтэй, олон төрлийн өвчний үед өргөн хэрэглэдэг бодис юм.