Турахын тулд ингэж хооллох ёстой гэнэ

4 days ago admin 0

Америкийн хоол судлалын салбарын эрдэмтдийн шинэ нээлтээс үзэхэд бид хоолоо зөв зохистой идэж байгаагаа дахин нягталж үзэх шаардлагатай болжээ. Тухайлбал бид идэж буй хоолныхоо илчлэг, биед ашигтай чанар зэргээс гадна хоол идэх цаг хүртэл байдаг аж.

Оготно дээр явуулсан судалгаанаас үзэхэд хоногийн ердөө 12 цагт л хоол хүнс хэрэглэвэл турах боломжтой юм байна. Харин үлдсэн 12 цагт нь хэлэн дээрээ ямар нэгэн юм тавих хэрэггүй гэнэ. Энэ хугацаанд бие махбод сайтар амрах ёстой ажээ.