Үсээ витаминлаг хандаар “тэжээж”, арчлаарай

4 days ago admin 0

Хэрэв таны үс хэврэг, хугарамхай болсон бол Е витаминтай ургамлын маск тавиарай.

Эхлээд халгай, балжингарма цэцгийн ханд бэлдэнэ. Аяга буцалсан усанд халгай, балжингарма цэцгээс тус бүр 2 хоолны халбагыг хийж, 1 цаг орчим байлгаж хандална.

Дараа нь энэ хандаа хөргөөд шүүнэ. Дээр нь 1 цайны халбага Е витамин, хөх тарианы талх жаахан нэмэх хэрэгтэй.

Энэ маскийг хуйхандаа түрхэж, 1-1,5 цаг байлгана.

Үсний маскийг 7 хоногт 2-оос доошгүй тавих ёстой. Нэг курс нь 1-2 сар үргэлжилнэ.