Хүзүүний унжсан арьс чангалах үр дүнтэй маскууд

4 months ago admin 0

Хүзүүний арьс нимгэн, зөөлөн учраас эрт үрчлээтдэг. Тиймээс эмэгтэйчүүдийн насыг хүзүүгээр нь шинждэгийг бүсгүйчүүд тэр бүр мэддэггүй. Хүзүү эрт үрчлээтэхэд хэн ч анзаардаггүй. Өдөр тутмын зуршлууд болох толгойгоо хүчтэй эргүүлэх, ажлын цагаар байнга бөхийж ажиллах, эсвэл доош харж явах, ном унших, юм нэхэх гэх мэт үйлдлүүд нөлөөлдөг ба өндөр дэртэй унтах, хэвтээгээрээ ном унших нь хүзүүнд үрчлээ үүсэх бас нэгэн шалтгаан болдог.

Хүзүүгээ үрчлээгүй залуу сайхан харагдуулахын тулд нуруугаа байнга эгц, мөрөө тэгш байлгаж, булчингаа чангалж байх хэрэгтэй.

Хүзүүний арьсаа, нүүр гарын арьсаа арчилдаг шигээ байнга арчилж, иллэг хийж, маск болон гоо сайхны крем хэрэглэж заншаарай.

Унжсан хүзүүний арьсыг чангалах глицерин, өндөгний цагаатай чангалагч маск

Глицерин, өндөгний цагааны хослол нь унжсан арьсыг маш сайн чангална

– 1 цайны халбага глицерин
– 1 ширхэг өндөгний цагаан
– Бага зэргийн гурил

Бүх орцоо нийлүүлэн, арьсанд түрхэхэд урсгахгүй өтгөн крем шиг болтол нь хутгана. Энэхүү маскыг нүүрэндээ ч түрхсэн болно. 15 минутын дараа бүлээн усаар угааж дараа нь хүйтэн усаар зайлаарай.

Овьёос, өндөгний цагаантай маск

Овьёос/геркулес/ болон өндөг нь унжсан арьсанд зориулсан хамгийн шилдэг нэгдэл юм.

– Тал аяга овьёосыг бага зэргийн усанд хийж зөөлөн галаар чанаж хөргөөнө
– Овьёосны кашин дээрээ өндөгнийхөө цагааныг хийж хутгаж өгнө.
– Ингээд 1 цайны халбага оливийн тос, тал халбага лимоны шүүс нэмээд бэлэн болно.

Маскаа хүзүүндээ зузаахан шиг түрхээд 20 минутын дараа бүлээн усаар угаана. Энэхүү маск нь таны хүзүүний өнгөц үрчлээг арилган чанга сайхан харагдуулна.

Зөгийн бал, Алимны хүзүү чангалагч маск

Мөн л хүзүүний арьсыг чангалагч үр дүнтэй маскуудын нэг. Энэхүү маск нь арьсыг гүн чийгшүүлж тэжээл өгөн унжсан арьсыг чангална.

– Жижиг алимыг сайтар угаан хальслаад жижиг дөрвөлжин хэрчин блендэрдэнэ.
-2 цайны халбага зөгийн бал нэмэн хооронд нь сайтар хутгана. Ахин бага зэрэг блендэрдэнэ.

Хүзүүндээ түрхэхийн өмнө хөргөгчинд хийж хөргөөнө. Хүзүүндээ түрхэн 15 минут дараа бүлээн усаар угаана. Өдөр бүр хэрэглэвэл илүү үр дүнтэй.

Зөгийн бал өндөгний цагаантай унжсан арьсыг чангалагч маск

Өндөгний цагаан бол унжиж буй арьсыг чангалагч хамгийн үр дүнтэй найрлага юм.

– 1 ширхэг өндөгний цагааныг сайтар хутгаж бага зэрэг хөөсрүүлнэ
– 1 цайны халбага зөгийн бал хийж нэмж хутгана.

Цэвэрхэн хүзүүндээ түрхэн 30 минут эсвэл хаттал нь хүлээгээд бүлээн усаар дараа нь хүйтэн усаар угаагаарай. Тус маск нь хүзүүний арьсыг чийгшүүлж, чангалан, өнгөц зураасыг арилгана.