Мөнгө татах адистит

3 months ago admin 0

Аль ч улс оронд эдийн засаг, санхүүгийн хямрал нүүрлэхийн цагт хүмүүс арга барсан элдэв мухар сүсэгт хөтлөгдөх нь элбэг байдаг бол хүндрэл, бэрхшээлээс гарах зөв арга замаа тэр бүр олж чаддаггүй байна. Өрөөл бусдаас дутахгүй, бүр илүү хөдөлмөрлөж, хичээж зүтгээд байгаа хэрнээ мөнгө төгрөг олж, өөрт наалдсан юм ердөө үгүй. Энэ бол амьдралд байдаг л нэг ердийн асуудал мэт. Учир нь хүмүүс мөнгө олдоггүй, мөнгө тогтдоггүйн шалтгааныг нь олохоор эргэцүүлж ер үздэггүй аж. Гэтэл үүний шалтгаан нь амьд холбоо, эрчмийн асуудалтай холбоотой байдаг байна.

Хувь хүний эрчмээс шалтгаалж мөнгөний эрчим түгэн тарж байдаг урсгал тасалдаж, тогтворгүй болох тал байдаг бөгөөд зарим тохиолдолд бүр тасалдан зогсох ч явдал байдаг аж.

Гэтэл энэ урсгалыг сэргээх нууц тарнийн залбирал, иш үзүүлэх билэг тэмдэг болох зангаа буюу мутрын адистит байсаар иржээ.

Буддын болон Хинду шашинд хэдэн зууны өмнөөс улиран ирсэн уг арга билэг он цагийн уртад үр шимээ өргөн дэлгэр өгч олны дунд алдаршсан байна. Үүнд мэдээж, эргэлзэлтгүй гэнэ. Тиймээс мөнгөний урсгал татаж, өсгөж, арвижуулж өгдөг мутрын нэгэн чухал адистат барилыг та бүхэнд танилцуулъя!

Мөнгө татах мутрын адислал

Хүний алганы доторхи зай Бурханы номын лагшин хийгээд тvvний vндэс болох хоосон чанарыг бэлгэдсэн байдаг бөгөөд гаднаас харахад чандмань эрдэнэ (норуу) мэт хэлбэр энэ дүрст лагшин түүний vндэс их нигvvлсэхvйг бэлгэддэг.

Бурханы шашинтууд залбиран, хоёр эрхий хуруугаа дотогш хумидаг нь бодьсадва самандабадрын мутарын тэмдэг чандмань эрдэнийг барих буюу ерөөл тавьж байна гэж сvжиглэдэг хэрэг билээ. Энэ бэлгэдлийн утга нь мөрийн арга билгэ хоёрт шvтээд vр дvнд нь дvрст, номын гэсэн хоёр лагшинг олох хэрэгтэй ёсыг санах явдал юм. Алга хавсарч өөрийн зулай, хоолой, зvрхний тушаа дараалан ингэж залбирах нь бурхны лагшин, зарлиг, тааллын адистит оршиж, өөр бусдын бие, хэл, сэтгэлийн хилэнц ариусахыг санан залбирч байгаа явдал ажээ.

Харин мөнгөний урсгал татах залбирал бол алга тосон өршөөл нигүүслэл хүсэх мэт. Гэхдээ дээд тэнгэрээс эд баялаг шууд унаад ирнэ гэж сэтгэж төсөөлөх бус, аливаа хичээл зүтгэл хөдөлмөрийн үр шим болох ашиг орлого хэдий их хэрэгцээтэй байна, төдий хэмжээгээр орох болтугай гэж хүсэн зөгнөх хэрэгтэй. Илүү ч үгүй, дутуу ч үгүй, хэзээ ямагт дутагдаж, гачигдахгүй амьдрах чин хүсэл. Энэ адистит эд баялагийн эрчмийг байнга татах увидастай гэдэг байна.

Харин эл адиститийг хичээнгүйлэн гүйцэтгэсэн хүнд ашиг орлогын шинэ эх үүсвэрүүд нээгдсээр байх бол хамгийн чухал нь тэр бүхнийг цаг алдалгүй олж харж байх хэрэгтэй гэнэ. Харин урьд өмнөх эх үүсвэрүүд нь тогтворжиж байхын хамт хэрэгцээ шаардлага хагнгасан бусад үүсвэрүүд хаагдаж байдаг аж. Эл увидасаар тэрчлэн өндөр цалин хангамжтай ажил олж авч болохоос гадна өөрийн санаж сэдсэн бизнесийг ямар ч саад бэрхшээлгүйгээр эхлүүлэх аятай боломж нээгдэнэ гэнэ.

Адистит хэрхэн хийх вэ?

Уг ёслолыг билэг дэмбэрэл төгөлдөр нэгэн өдрийг сонгон авч өдөрт хоёр удаа 2–3 минут барьж бясалгал үйлдэнэ. Өглөө болон оройд тун сайн. Дараа нь долоо хоног завсарлаад дахин нэг өдөр хоёр удаа залбирах хэрэгтэй.

Ашиг орлого хөгжөөх мутрын адистит

– Гараа өмнөө авч алгаа дээш хандуулан барина.

– Алга хавсран дунд нь зай гаргаж, ус утган авах гэж байгаа мэт барь. Гарын хуруунуудаа нягт нийлүүлсэн байна.

– Ингээд хоёр гарын эрхий, долоовор, дунд хуруунуудыг нийлүүлэн барина.

– Нүдээ ань. Биеэ сул тавьж, амьсгалаа чөлөөлөөд гүн амьсгаа авч, гаргана.

– Сэтгэл санаагаа төвлөрүүлээд хөмсөг хоорондын зайд биеийн эрчмээ хуралдуулж байна гэж төсөөл.

– Эрчмийн энэ урсгал хэзээ ч тасалдахгүй гэдэгт итгэл өгч, сэтгэл санаагаа зас.

– Ийм байдлаар хоёроос гурван минут бясалгах хэрэгтэй.

Эл адистит бясалгал санхүүгийн байдлаа сайжруулж, ашиг орлогын байнгын эх үүсвэртэй байхыг хүссэн хэн бүхэнд үр ашгаа өгөх болно.

Харин анд нөхөдтэйгөө энэ мэдээллийг мөн хуваалцаарай. Нөхрийн хэрэг бүтвэл өөрийн хэрэг бүтнэ гэдэг үнэний хувьтай сайхан үг байдаг билээ.