Айл гэрийн эв чухам юунь дээр тогтдог юм бол

1 week ago admin 0

АНУ, Швед, Английн сэтгэл зүйчид хүчээ нэгтгэн аз жаргалтай гэр бүлийн нууцыг судалсан байна.

Сэтгэл зүйчид хэд хэдэн судалгааг өөрийн орны иргэдийн дунд явуулсаны үр дүнд хосуудын насны зөрүү зургаагаас илүүгүй байх нь аз жаргалтай гэрлэлт болох магадлалыг өндөр болгож байгааг тогтоосон байна. Хэрвээ насны ялгаа үүнээс их байх юм бол амьдралыг үзэх үзэл санаа, байр суурь хандлага зэрэгт илт зөрүү гарч хоорондоо үл ойлголцох явдал их гардаг гэнэ.

Судалгаанд хамрагдсан эрэгтэй эмэгтэй оролцогчид аль аль нь санхүүтэй холбоотой асуултанд өндөр ач холбогдол өгч байсан байна. Аз жаргалтай гэр бүлтэй болоход санхүүгийн болон материаллаг байдлын хувьд хосууд хэн нэгнээсээ хараат бус байх нь маш чухал гэж үзэцгээж байжээ.

Гэрлэлтийн өөр нэг гол хүчин зүйл бол сэтгэлгээ буюу оюун ухааны түвшин юм. Хосууд ухаалаг оюуны хөгжил өндөр байх тусам бат бэх гэр бүлийг цоглоодог аж. Иймэрхүү хосууд аз жаргалтай гэр бүлийн амьдралаар амьдрах магадлал өндөр байгаа шалтгаан нь анхнаасаа амьдралаа ухаалгаар төлөвлөх чадвар сайтай байдагт оршдог байна.