Зурагтаа залгуураар нь унтраахгүй байх нь ажил бүтэлгүйтэх шалтгаан болдог

6 months ago admin 0

Хүн төрлөхтөн анх 1888 онд зурагт гэдэг зүйлтэй танилцжээ. 1900 оны 8 сарын 25-нд Францын нийслэл Парис хотод Олон улсын Цахилгаан холбооны бага хурал зохион байгуулагдав. Энэ хуралд оролцсон Оросын инженер Константин Перский “ television” гэдэг нэртэй илтгэл тавьжээ. Ингэснээр телевиз гэдэг нэр томъёог хүн төрөлхтөн хэрэглэх болсон юм.

Tele – алс хол, vision – үзэгдэх, харагдах гэсэн утгатай үг юм. Монголчууд энэ үгийг зурагт гэж орчуулжээ. Ер нь телевиз гэдэг бол олон хүний хамтын хөдөлмөрийн үр дүнд бий болсон хамтын бүтээл юм. Одоо ч телевизийн материал, техникийн бааз шинэчлэгдсээр байна. Телевиз нь Фэнг шүйн хувьд өөрөө төмөр махбодтой. Телевизор нь айл гэрийн баруун, баруун өмнө, баруун хойд, зүүн хойд, хойд зүгүүдэд байрлах ёстой. Харин зүүн, зүүн өмнө, урд зүгүүдэд байрласан бол зурагтныхаа арын хэсэгт заавал ногоон цаас нааж өгөх хэрэгтэй. Өнгийн цаас байсан ч болно. Ингэж телевизийн хүч зүүн болон зүүн өмнө зүгийн модон махбодь, урд зүгийн гал махбодыг гэмтээхээс хамгаална.

Зүүн, зүүн өмнө зүгт байрласанаар гэрийнхэн өвчлөмтгий болж, санхүүгийн хувьд ч тэр, гэр бүлийн нэр хүндийн хувьд ч том асуудлууд гарч эхэлдэг. Тиймээс дом болгож ногоон цаас наагаарай.

Төмөр махбодь нь өөрөө харилцааны энергийг илэрхийлдэг. Тиймээс зурагтаа ашиглаж гэр бүлийнхээ харилцааг өөрчилж болдог. Ингэхийн тулд хэд хэдэн энгийн арга ашиглах хэрэгтэй. Зурагтандаа тусгайлан зориулж тоосны алчуур бэлдэх хэрэгтэй. Алчуурны өнгө нь бор, элсэн шаргал, шар байх ёстой. Зурагт нь өөрөө төмөр махбодыг үүсгэгч тул бор, шар буюу шороон махбодын алчуураар арчих нь зөв цэгцтэй, тэтгэгдсэн энергийг гэрт түгээж, гэрийн уур амьсгал тайван тогтвортой байдаг. Ер нь бол зурагтаа тогтмол арчиж тоосгүй байлгах ёстой бөгөөд ингэж байж гэрт зөв энерги түгдэг.

Мөн зурагтыг бид удирдлагаар нь унтраагаад, улаан гэрлийг нь асаалттай орхидог. Энэ бол тун буруу, тэр дундаа унтахын өмнө заавал залгуураар нь салгаж байгаарай. Учир нь хүн шөнө амрах үедээ биеэс тухайн өдрийн ачаалал, ажлын бохирдсон энерги ялгардаг. Гэтэл хагас унтарсан зурагт нь хагас төмөр махбодын харилцааны энергийг гэрт түгээж, улмаа маргааш өглөө нь та тийм хагас төмөр махбодын энергээр цэнэглэгдсэн учир ууртай, ажилдаа дургүй, нойр чинь хүрсэн, ихэнх зүйл дээр залхуу нь хүрсэн, юу ч сэтгэлд нь нийцэхгүй байх, цаашлаад хөөцөлдөж буй ажил төрөл чинь бүтэлгүйтэх шалтгаан болдог байна. Тиймээс та бүхэн зурагтаа заавал салгаж унтаж байгаарай.

Э.Дөлгөөн, Азийн Фэнг Шүй холбоо