Нүдний цагааныг хэрхэн цайруулах бэ

6 months ago admin 0

Нүдний цагаан шар бол цөсний өвчтэйн шинж Бид өөртөө анхаарал тавилгүй явсаар байгаад нэг л өдөр өвдсөнөө мэддэг. Хэрэв та өөрийгөө бага ч гэсэн хянаж чадвал зарим нэг өвчнийг эрт илрүүлэх боломжтой. Тиймээс та доорх зөвлөгөөнд анхаарлаа хандуулаад үзээрэй. Таны үс гэнэт өнгө зүсээ алдаад гундаад эхэлбэл В витамин дутагдсаны илрэл. Харин хэт тослогжоод эхэлбэл зүрх судасны өвчинтэй болсны шинж.

Тиймээс сэтгэл санаагаа тайван байлгаж, дутагдаж буй аминдэмийг нөхөх хэрэгтэй. Мөн үсээ самнаж байхад үс чинь ихээр унаад байвал энэ нь таны дархлаа суларсныг харуулж байгаа хэрэг. Харин духан дээр хөндлөн үрчлээс гарч, нүдний чинь доод зовхи хөхөрсөн бол ядарч байгааг чинь харуулж байна. Тиймээс сайн амарч, эрүүл хүнс хэрэглэх нь зөв. Харин самар, шоколад зэрэг хурц бүтээгдэхүүнээс татгалзах хэрэгтэй шүү. Эрүүл хүний хэл тунгалаг, ягаан өнгөтэй байдаг. Харин цагаан бүрхүүл тогтсон бол дотор эрхтэн муудсаны шинж аж. Хэрэв таны хэл шар өнгөтэй бол элэг, хөх, бараандуу өнгөтэй бол зүрх өвчилсний шинж гэнэ. Мөн нүдний цагаан нь шар туяатай бол элэг, цөс муудаж өвчилснийг илтгэдэг аж. Харин царай цайж, уруул хэт улаан өнгөтэй болсон бол уушгины өвчтэй болсон гэсэн үг