Д.Пүрэвсүрэн: Миний хүссэн хүн

4 months ago admin 0

Хүнийг хайрлана гэж юуг хэлэх вэ? Хайрлана гэдэг чи минийх гэж тамга дараад өмчилөхийн нэр биш юм. Хайртай гэж эхлээд хамтдаа явсан атлаа замын дундаас энийг чинь ч өөрчилмөөр, одоо чи энийгээ засчих тэгвэл л “миний хүссэн хүн” болох гээд байна гэдэг ердөө хувиа хичээсэн үйлдэл төдий. Өөрчилөөд л, өөрчилөөд л байх юм бол анхнаасаа тэр хүнийг сонгох хэрэг байна уу? Хүнийг ойлгож, хүлээн авч хайрлана уу гэхээс өөрчилж хайрладаггүй юм билээ. Хайртай хүндээ өөрийхөөрөө дэвэн дүүлж цэцэглэхийг зөвшөөр харин чи өөрөө хажуунаас нь харж дэмжихийг хайр гэнүү гэхээс минийх гэж хайрцаглаад далавчтай явхад нь дуралсан атлаа тэр далавчийг нь бусдад үзүүлэхгүй гэж харамлан тасдахыг хайр гэдэггүй. Хүнийг хайрла, өөрчилөхгүй өөрийхөөр нь хүлээн авч хайрла, хамтдаа нисэхийн тулд бие биенээ сул тавьж дүүлэн нисүүл.
Хайрлаж хамтдаа байхын шалтгаан ердөө их энгийн. Ганцаараа туулах зовлонг хоёулаа туулан нимгэлж, ганцаараа амсах жаргалыг хоёулаа хуваан ихэсгэх…үүнийг л хайр ба амьдрал гэнэ.