“ОЮУНЫ ДАЙН”

3 months ago admin 0

Олз баялагын төлөө ялзарсан
Оюун санааны харанхуй дайн
Орчлонгийн хорин найман жил
Одоо ирээдүй хоёртой залгаж байна
БИД ЯЛАГДАХ ГЭЖ БАЙНА…
Хүн чанарын хүйтэн тоглоом
Хөрөнгө мөнгөний МАНАН-д угаагдаж
Хайртай эх орноо мөхөөн байж
Харь сэтгэлтэний дайнд сөгдөж байна
БИД ЯЛАГДАХ ГЭЖ БАЙНА…
Өнгө болгоныг шуналд зэврүүлсэн
Өр зүрхээ мөнгөөр зэвсэглэх
Өлөн нүдтэй биегүй дайнд
Өнөөдөр монголчууд тулалдаж байна
БИД УХААРАЛД ТЭМҮҮЛЖ БАЙНА
Өнө хойчынхоо гэгээн бүхэнд
Өргөн хөх монгол босож байна
Өхөөрдөм нялх үрсийнхээ заяаг
Өмчинд ханадгүй төрөөс нэхэж байна
МӨНХ ОРШИХ НУТГИЙН ХӨРСӨӨ
МОНГОЛ ХҮМҮҮН ӨМӨӨРЧ БАЙНА
*************
2018.01.19 Ц.Өлзийбаяр