Дуучин Э.Чулуунчимэг: Хайрлаад байхад хайр даадаггүй хань минь дээ

2 months ago admin 0

Нийтийн дууны ертөнцөд цахиур хагалан гарч ирсэн Э.Чулуунчимэг нөхрөөсөө албан ёсоор салснаа зарлаад байгаа билээ. Түүний нөхөр болох дуучин Б.Болд дуучин Р.Мөнгөнцэцэгтэй учир ургуулсан тухай дуулиан гарч, улмаар Р.Мөнгөнцэцэг нь хөл хүнд болсон тухай мэдээлэл тархаад байна. Б.Болд Э.Чулуунчимэг нар Аялгуу нэртэй хөөрхөн охинтой боловч тэдний амьдрал ийнхүү хоёр тийш болжээ. Таван жил хамтдаа амьдарсны эцэст ийнхүү цэг тавьж буйгаа Э.Чулуунчимэг харуусан бичжээ. Түүгээр ч зогсохгүй, ханьдаа зориулж дараах шүлгийг зохиосон байна.

Хайрлаад хайрлаад байхад

Хайр даадаггүй

Уучлаад уучлаад байхад Алдаагаа ухаардаггүй

Тэвчээд тэвчээд байхад Гэм нүглээ ойлгодоггүй

Эхнэр гэдгийг эд хогшил мэт санаж

Энхэр биеийг нь сэвтээж гэмтээж

Харын өвчинд тархи нь идэгдэж

Харгис авир зүрхэнд нь хуралдсан

Алдар нэр зоос мөнгийг

Амьдралын гол зорилго мэт андуурч

Өнгөний сайхан сэтгэлийн сайхныг

Үзэж ялгах ухаан нь балартсан

Нүүр дүүрэн гэмгүй төрхөөрөө

Нүгэлт төрхөө нуун далдалсан

Ичих нүүр эрээ цээргүй

Эрийн оронцог болсон чамайг

Энэ бие энхрий үрээс минь гадна

Бурхан тэнгэр харж байгааг сана

Бусдын нүд ч сохор бишийг ойлго Ү

йлийн үр нүглийн төлөөс

Үг дуугүй л чамруу очно

Түмэн олны хайрыг хүндэлж

Түнэр хар төрхийг чинь нууж

Таван жилийг ардаа үдсэн.

Тэвчээрт хязгаар байдаг л юм байна

Тэсэхгүй өнөөдөр үгээ хэлж байна

Үрийн минь эцэг сайн л явбал

Үнэхээр бусад нь надад хамаагүй

Ямар хүнийг дутуу үнэлж

Яаж чи доромжилж байснаа

Ойлгоцгоох өдөр ирнэ гэдэгт найдъя

Одоо угаасаа бүх зүйл дууссан

Ёсолж тавьсан хадаг яндараа

Нэхээд авах ёсыг сонсож байсангүй

Олоон жилийг хамт туулаагүй ч

Олон л зүйлийг чамаас мэдэрлээ

Гэгээн сайхан ч зөндөө л байлаа

Гэрэлгүй галгүй ч амьдарч үзлээ

Ирээдүйд яаж галтай явахыг минь

Хараад л суухаас өөр хувь чамд үлдээгүй…