Г.Пүрэвбат: Хүүхдийн нэр ээж, аавтай нь таарахгүй аваас түүнээс болж хямралддаг

6 months ago admin 0

Нэр өгөхөд олон янзын утга учир байна. Орчлонгийн бүх зүйл нэрээр хадгалагддаг. Нэр хүний мөн чанар болдог. Тухайн хүний төрсөн өдөр өргө билгийг тэгшитгэж өгдөг. Монгол хүн монгол нэртэй байж улс орны тусгаар тогтнолыг батална. Хүн амьдралдаа 13 янзын нэр авах бүрэн магадлалтай байдаг. Тухайлбал эхлээд эцэг эхээс авсан нэр нь Батсайхан. Багадаа тарган хүүхэд байвал бондоолой. Онцлог чанараас болоод авсан нэр гэх мэтээр дуудаж болно гэж үздэг. Хүний нэрэнд орсон үсэг бүхэнл арга билэг тэнцэх ёстой. Тэр бүү хэл хүүхдийн нэр ээж аавтай нь таарахгүй аваас түүнээс болж хямралддаг.Ах дүү нарыг хооронд нь барилдсан нэр өгдөг. Хүний нэр төрөөр хувь заяаг нь уншдаг.