Ганцхан дасгал таныг элэгний хорт хавдраас бүрэн хамгаална

6 months ago admin 0

Элэг бол хүний биеийн хамгийн чухал эрхтэн яахын аргагүй мөн билээ. Өнөөдөр элэгний төрөл бүрийн өвчлөлөөс болж, олон хүн амь насаа алдаж байгаа нь нууц биш юм. Иймд бид та бүхэндээ элэгний үйл ажиллагааг дэмжиж, өвчлөлөөс хамгаалах дасгалыг хүргэхээр бэлтгэлээ. Та гэртээ уг дасгалыг заавал хийж үзээрэй. Юунд сайн бэ

Энэхүү дасгалыг хийснээр элгэнд сайнаар нөлөөлж, өвчлөхөөс сэргийлэхээс гадна, дараах эд эрхтэнд мөн давхар ач тустай ажээ.

Үүнд:

-Сээр нуруу

-Шилэн хүзүү

-Хэвлий

Элгэнд  очих цусны эргэлтийг сайжруулж, элэгний үйл ажиллагааг дэмждэг учраас ямар нэгэн байдлаар уг эрхтэн өвчлөхөөс урьдчилан  сэргийлэх үндэс болдог.

Хийх заавар: Уг дасгалыг хийхдээ толгой, хүзүү болон мөрөн дэээрээ дээш харан хэвтэж сайтар тулах хэрэгтэй бөгөөд ингэхдээ бэлхүүснээс доошхи биеэ, биеийнхээ дээгүүр давуулан, хөлнийхөө хуруунуудыг газар хүргэнэ. Буцаад хэвийн байдалд оруулахдаа хөлөө удаан буулгах ёстойг анхаараарай. Уг дасгалыг 2-3 удаа хийх хэрэгтэй бөгөөөд нэг удаа хийхдээ хамгийн дээд тал нь 2-3 минут уг байрлалыг авч хөдлөлгүй барих хэрэгтэй.

Эх сурвалж: ЭРҮҮЛ АМЬДРАХ ЖОР