Шинийн 3,9,15-ны сарнаас энерги авах тухай

5 months ago admin 0

Уламжлалт ёсоор монгол эмэгтэйчүүд сарны хөдөлгөөнийг тогтоож , үйл ажлаа таруулдаг байжээ. Шинийн гурван , арван тавны сарыг сарыг тааруулан үрийн заяа дуудах болон орон гэртэйгээ холбоотой хүслээ даатган дууддаг байна.Шинийн есөнд сар таллаж гардгийн учрыг ч тэд олдог . Энэ өдөр сарнаас цацрах энерги их, арга билгийн харьцаа тэнцүү байдаг гэнэ.

Монголчууд сарнаас хишиг буян гуйхдаа хормойгоо дэвсэн сууж баруун гараа зүүн гарынхаа доогуур оруулж , зүүн гартаа дугуй хэлбэртэй мөнгө тавин дэлхийн эргэлтийг чигээр хөдөлгөх үйлдэл хийдэг байв. Өдгөө энэ уламжлал ёсыг сэргээх нь зүйтэй бизээ. Энд монголчуудын есийн тооны билэгдлийн нэг хэлбэр гардаг байна.