Ганцаардаж зовогсод нэгэнтэйгээ учирч Сэтгэлээ хуваалцаж ханьсах болтугай

6 months ago admin 0

Ганцаардаж зовогсод нэгэнтэйгээ учирч

Сэтгэлээ хуваалцаж ханьсах болтугай.

Хайраар дутагсад хайраа авч

Халамж энэрэлд автах болтугай.

Үр хүүхэдгүй нь үртэй болж

Үргэлж инээлдэн баясах болтугай.

Эхчүүд эсэн мэнд амаржиж

Үр нь эрүүл саруул бойжих болтугай.

Өвдсөн бүхэн эдгэрэх болтугай.

Өлөссөн бүхэн цадах болтугай.

Ядарсан бүхэн дэвжих болтугай.

Задарсан нөгөө нь ухаажих болтугай.

Хүн бүхний хөөцөлдсөн ажил нь

Хурдан түргэн бүтэх болтугай.

Гянданд хоригдогсод суллагдах болтугай.

Гараад шудрага амьдрах болтугай.

Сүрэг мал нь төлөөр арвин

Сүү саамаар бялхах болтугай.

Хур бороо цагтаа орж

Үр тариа багсайх болтугай.

Эдүүгээ үйлдсэн буян бүхнээ

Энэ бүхний тухайд зориулъя

Эх болсон амьтан бүхэн

Эгнэшгүй гэгээрлийн хутагийг олтугай.