Жүжигчин Анхаагийн ясыг хэн хавталзуулав?

6 months ago admin 0

“MCS”-ийн хүргэн болж анхны хүүхдээ өлгийдөж аваад удаагүй байгаа жүжигчин Анхаа “Mongol HD” телевизийн бүтээл “The Voice” шоу нэвтрүүлгийн хөтлөгчөөр ажиллаж буй. Сэргэлэн адтай нь дэндсэн түүний ясыг нэг нөхөр хавталзуулаад авсан гэнэ шүү. Хүн бүрийн амьдралын салшгүй нэг хэсэг болсон цахим ертөнцөд хүссэн хүнийхээ нэрийг барин ашиг ологсод олширсоор байгаа. Олны танил болсон хүмүүсийн өмнөөс ийнхүү аашлах нь хэрээс хэтэрч мөнгө гуйх үзэгдэл мэр сэр гарсаар байдаг. Жүжигчин залуугийн өмнөөс пэйж хуудас нээн романтик хайрын үгсээр цахим орчныг бөмбөгдөж гарсан нэгнийг Анхаа эрэл сурал болж байгаа ажээ. Энэ тухай тэрээр “За тэр утга уянгын халилтай уран яруугаа барьж дийлэхээ байсан баахан миний зурган доор пост хийсэн жүжигчин Г.Анхбаяр гэдэг пэйж минийх биш шүү. Амьдралдаа тэгж пэйж мэйж нээж байсангүй. Бүр утга замбараагаа алдлаа. Энэ хүмүүсийн өмнөөс пэйж нээж, лайк цуглуулж, сүр сүр юм бичжийснаа гэнэт янз бүрийн бараа сурталчилаад сүлжээний бизнес хийгээд мөнгө төгрөг луйварддаг гарууд бүр гоё байгаан биш үү. Одоо яг арга хэмжээ авч эзнийг нь олох гээд хөөцөлдөж байгаа болохоор зураг хөрөгтөй нь хэн тэгснийг нь харуулнаа би. Нийгмийн сүлжээгээр тэгж шилжилтийн насны хүүхэд шиг романтиклах хүн огтоос биш шүү. Найзуудаа шэйрлээд өгөөрөй, ёооё тэр бичсэн юмыг нь бодохоор яс хавтас гэхийм даа, бурхан өршөө!” хэмээсэн байна.