Н.Номтойбаярыг “номхруулж” явсан зугаа цэнгэлийн хатад хаана явна

2 months ago admin 0

УИХ-ын гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаярыг улс төр, бизнесийн салбарт хийж бүтээсэн ажлаас илүүтэй амраг хүүхний асуудлаар нь мэдэх хүн олон гэхэд хилсдэхгүй. “Монголын алт” компанийн захирал Б.Нямтайширын хүү Н.Номтойбаяр “Амандаа алтан халбага зууж төрсөн” гэж цоллуулдаг ч ажил амьдралынхаа анхны гарааг Америкт аяга угаагчаар эхлүүлсэн тухайгаа ярих дуртай нэгэн. Харин амраг бүсгүйчүүлийн “намтар” нь алдарт Ц.Мянганбаяраас нэг их дутахааргүй гэгддэг нь үнэн. Тэгвэл сайхан хүүхнүүдийн “эрлэг” болох дөхөөд байгаа сайд Н.Номтойбаярын амрагийн түүхээс одоо сонирхуулъя.

1. Бэлтэй айлын эрх хүү Н.Номтойбаяр өсвөр насны хөвгүүн байхдаа байрны хөрш Г.Одончимэгтэй багагүй хугацаанд үерхэж дотноссон гэлцдэг. Өндөр гоолиг биетэй, европжуу төрхтэй хөөрхөн охинд сэтгэл алдарч дурласан ч тэдний үерхэл төдийлөн удаан үргэлжлээгүй гэдэг. Дунд сургуулиа төгсөөд харь орныг зорьцгоосон тэдний харилцаа тэгсхийгээд замхарч, мань эр Америкт гурван сар аяга угаасан гэлцдэг юм билээ. Харин одоо мань хүн сайдын сэнтийд заларч суугаа бол, анхны хайрт Г.Одончимэг нь энэ хугацаанд алдартай загвар өмсөгч болсон төдийгүй Австрали эртэй ханилж, хөөрхөн охины ээж болоод амжиж. Тэрбээр өдгөө нөхрөөсөө салсан хэдий ч, тус улсын “Chadwick” агентлагт Odna Gerel нэрээр загвар өмсөхөөс гадна “Channel 7” телевизэд хөтлөгч хийж яваа. Гэхдээ нөхөрт гарахаасаа өмнө эх орондоо хэсэгхэн хугацаанд амьдарч, бэлтэй эрсийг хуйлруулж явсан бас л “намтартай” бүсгүй дээ.

2. Анхны хайрттайгаа эхлүүлж чадаагүй амьдралаа Н.Номтойбаяр өөрөөсөө нэлээд хэдэн насаар эгчмэд н.Уянга гэх бүсгүйтэй эхлүүлсэн байдаг. Хорь ч хүрээгүй байхдаа аав болсон тэрбээр Н.Мөнгөншагай хүүгээ тухайн үед Н.Нямтайшир өвөөгөөр нь овоглуулж байжээ. Гэвч эхнэр, хүүхдээ төд удалгүй төрхөмд нь буцаасан Н.Номтойбаяр эцэг шигээ тогтвортой нэгэн байж чадаагүй юм. Өдгөө хорин нас хэдийнэ хүрсэн Н.Мөнгөншагай хүү нь сүйт бүсгүйтэй болсон бөгөөд эрхэм сайд маань хэзээ мөдгүй өвөө болох гэж буй юм билээ.

3. Айл гэрийн амьдрал зохиож, аав болчихоод “зугтаасан” Н.Номтойбаярын хоёр дахь гэргий нь Ш.Туяа гэх боловсрол мэдлэг сайтай, даруухан бүсгүй байлаа. Орчин цагийн Дон Жуанд тэрбээр Н.Сүндэръяа хэмээх хөөрхөн охин төрүүлж өгсөн боловч аанай л бас эр нөхрөө тогтоож чадаагүй. Антропологич гэх ховорхон мэргэжилтэй бүсгүй Н.Номтойбаяраас салснаас хойш ахиад гэр бүлийн амьдрал зохиогоогүй гэлцдэг нь үнэний ортой.

4. Хоёр ч эхнэрээс салж, хорвоогийн сайн мууг хангалттай “үзсэн” хэмээн хашир суух мань эр МАК-ийн өв залгамжлагч гэсэндээ бас л овоо бужигнуулаад авсан. Эцгийнхээ бизнест хүчээ нэмэрлэж, бэлтэй айлын хөвгүүдтэй хамт зугаа цэнгэл хөөх болсон Н.Номтойбаярын ээлжит амрагаар топ модель Д.Пүрэвсүрэн тодорч байлаа. Алтны магнат Ц.Мянганбаяраас салж, М.Мөнхжин охинтойгоо цуг төрхөмдөө буцсан топ бүсгүйг Н.Номтойбаяр гэртээ хүртэл оруулдаг байж. Топ бүсгүйг компани дээр нь ирэхэд цаадах нь “Энийг өгчих” гээд бие хамгаалагчаараа дамжуулан гэрийн түлхүүрээ өгч явуулсан тухайг нь дэлгэсэн хэвлэлийнхэнтэй “Мэдээллээ устгачих, хамтарч ажиллая” хэмээн санал тавьж байсан бол, амрагийн явдлаа баталсан топ модель Д.Пүрэвсүрэн өдгөө бас л нэгэн баян эрхмийн цайг чанаж суугаа. “Хархорин” худалдааны төвийн боссын хүү Л.Цэгцбаатартай амраглаж, адаг сүүлд нь навс зодуулаад салсан топ маань хаяагаа “хадарч” найзынхаа нөхрийг ч булаажээ. “Royal” телевизийн хөтлөгч Э.Халиунтай дотно үерхдэг байсан тэрбээр нөхрийг нь салгаж суугаад хоёр ч хүүхэд төрүүлж өгөөд байгаа.

5. Сайхан хүүхнүүдийн “амтанд” эргэлт буцалтгүй орсон Н.Номтойбаярын өврийг топ модель О.Пүрэвдулам хэсэгтээ л дулаацуулж явсан. “Эко констракшин”-ы захирал С.Нямдавааг “Азийн хатан хаан” өргөмжлөлт, загвар өмсөгч Г.Оюунгэрэлд алдсан тэрбээр орчин цагийн Дон Жуантай ч мөн л удаан амраглаж чадаагүй. Гэхдээ цагтаа бэлтэй эрсийн өврийг дулаацуулж явсны хүчинд одоо “Монгол газар” компанийн захирал Ц.Мянганбаярын тав дахь эхнэрээр тодорч, өөрөөсөө үе мултарсан ахимаг насны нөхөртөө хөөрхөн охин төрүүлж өгөөд байгаа. М.Мишээл охиноо Сингапурт төрүүлсэн топ модель бүсгүй нөхрийнхөө буянд хэнээс ч дутахааргүй харц дээгүүр амьдарч явна лээ.

6. Олны дунд “Мөөм” хэмээн хочлуулдаг хөтлөгч Б.Мөнхзулыг ихэнх хүмүүс “С1” телевизийн “Шоубиз” нэвтрүүлгээр нь андахгүй мэддэг. Тачаангуй төрх, том хөхөөрөө имиж хийх дуртай хөтлөгч бүсгүйн эрх муужгай шиг наалинхай ааш Н.Номтойбаярт их л таалагдсан юм байх. Үнэтэй бэлэг сэлт, үдшийн зоогийн хариуд нь “мөөм” Зулаа түүнийг ёстой л нэг жаргаасан гэлцдэг. Тиймдээ ч “олны танил” хосууд маань хэсэг хугацаанд хамтдаа амьдарч, хил дамнан шоудаж үзсэн. Гэхдээ л хэн хэн нь бие биедээ хань болохооргүй “шоучин”, бас зугаа цэнгэлийн хаан, хатад гэдгээ мэдрээд салцгаасан биз.

7. Дээдсийн хүрээний зугаа цэнгэлд ханатлаа шумбасан Н.Номтойбаяр бэл бэнчинтэй айлын эрх хөвгүүдэд нударганы амт үзүүлж, шөнийн клуб хийгээд томоохон зочид буудлуудад хутга шөвгөний асуудал дэгдээгээд хэрэндээ л “завгүй” явсан. Харин хэдэн жилийн өмнөөс улс төрд хүч сорихоор шийдсэн мань эрийн хувьд МАН-ын “Алтан сарнай” шинэ жилийн баяраар “Ард түмний мисс” тодотголтой, фото модель Д.Ариунцэцэгтэй учирснаар амрагийн паянгаа амжилттай үргэлжлүүлжээ. Мисс бүсгүй ч экс амраг Ц.Мянганбаярыгаа топ модель О.Пүрэвдуламд алдаж, М.Хайрмаа охиноо авч төрхөмдөө буцсанаас хойш сэтгэл гундуу явсныг ч хэлэх үү. Намын дарга нар, баян бизнесмэнүүдийн нүдийг зүгээр нэг хужирлаагүйдээ баярладаг нь лав. Ингээд ирээдүйтэй улстөрч бизнесмэн залуу, мисс хүүхэн хоёрын хил дамнасан амрагийн зугаа хэвлэлийн хуудсыг “чимж”, алдарт Дон Жуан маань хэдхэн сарын болзоогоо үнэтэй машин бэлгэнд өгснөөр “цайруулсан” гэдэг. Мисс Д.Ариунцэцэг ч төдий л удалгүй “баян” хочит Р.Базарын өвөр рүү гулсаж, эхнэр нь болох 18-хан настай Э.Оюу бүсгүйг нялх хүүгээ аваад төрхөмдөө буцахад хүргэсэн байдаг. Тэрбээр өнгөрсөн жил М.Хайрмаа охиноо дүүтэй болгож, баян нөхөртөө охин төрүүлж өгсөн билээ.

8. Мисс, модель хүүхнүүдийн дунд ёстой л цэцгэнд төөрсөн эрвээхэй шиг дураараа нисч, сэлгэж явсан Н.Номтойбаяр гурав дахь амьдралаа зохиохдоо Б.Мандухай гэх царайлаг, нуруулаг бүсгүйг сонгосон. Бага зэрэг европжуу төрхтэй, баргийн миссийг ч дагуулахааргүй харц булаам бүсгүйн хувьд өмнө нь “Хархорин” худалдааны төвийн боссын хүү Л.Цэгцбаатартай ханилж явсан, Ц.Амина гэх хөөрхөн охинтой нэгэн. Харин эрхэм Дон Жуанд хоёр ч охин төрүүлж өгөөд хайр халамжинд нь бөмбөрсөн түүний атаархам амьдрал дээдсийн хүүхнүүдийг хэсэгтээ л шуугиулсан билээ. Харамсалтай нь, хоёр дахь охиноо төрүүлээд удаагүй байтал нөхөр нь “Киви” хамтлагийн дуучин Агий буюу П.Алтанцэцэгтэй дурлалын романс үүсгэж, харь оронд амраглаж явааг нь хэвлэлийнхэн бариад өгчихсөн. Бүр тэдний хамтдаа далайн эрэгт тухлан буй хийгээд томоохон зочид буудлаас хөтлөлцөөд гарч яваа зургийг нь баримт болгоод дэлгэсэн байхад Б.Мандухай яах ч билээ. Ийнхүү нөхрөөсөө өрх тусгаарлаж, гурван хүүхдээ аваад харийн орныг зорьсон түүнийг Агий “орлож” чадна гэдэгт олон хүн эргэлзсэн. Энэ нь ч үнэн болж, өмнөх амрагууд шигээ дуучин хүүхэнд үнэтэй машинаар бэлэг барьчихаад зайлж одсон Н.Номтойбаяр УИХ-ын гишүүнээс сайдын сэнтийд төвөггүйхэн залран суугаа “дурлалын бурхан” билээ.

Ийнхүү авгай хүүхний асуудлаар бараг гарын авлага гаргах дөхөөд байгаа Н.Номтойбаяр сайдын номхон төрхний цаана юу нуугдаж байгааг хэн мэдлээ. Намын ажлаар хөдөөгүүр явж байхдаа хүчингийн хэрэгт холбогдож, шүүх цагдаагийн өмнө “Би мөнгөө төлөөд үйлчилгээ авсан” хэмээн жишим ч үгүй хэлж суусан хүн дээ. Түүнтэй нэгэн цагт найз нөхөд гэлцэж явсан “мунзуй” хочит Б.Нямдорж нь хүртэл өөр нэгэн хүчингийн хэргийг нь сөхөж, өргөдөлдөө бичсэн байсныг хэвлэлийнхэн дэлгэсэн удаатай. “Мөнгөтэй хүнд сайхан хүүхэн хэрэгтэй. Харин сайхан хүүхэнд мөнгө хэрэгтэй” гэдэг шиг Н.Номтойбаярын мөнгө хэчнээн хүүхэнд хэрэг болсныг хэлэхэд бэрх. Ёстой л нөгөө, “Мөнгөтэй хүн лаагаа иднэ үү, луувангаа иднэ үү, падлий алга” гэдэгчлэн сайхан хүүхний “эрлэг” Н.Номтойбаярын хэлхсэн зугаа цэнгэлийн хатад сайхан л амьдарч явна.