ОХУ-д гарсан аймшигт хэргийн талаар дэлхий даяар шуугиж байна

2 months ago admin 0

ОХУ-д гарсан аймшигт хэргийн талаар дэлхийн хэвлэл мэдээллийнхэн шуугисаар байна. Есдүгээр сарын 11-ний өдөр ОХУ-ын Краснодар мужийн цагдаагийн хэсэгт барилгачин Роман Хомяков нэгэн гар утас гудамжнаас олсноор энэ хэрэг илэрчээ.

Түүний олсон гар хар өнгийн Самсунг утаснаас аймшигтай фото зурагнууд илэрсэн тул цагдаад хандсан байна. Утасны эзэн хүний толгой, тасарсан гар зэргийг барьсан байдлаар селфи хийсэн байжээ. Тэрбээр Краснодарын агаарын цэргийн сургуулийн дотуур байранд эхнэрийн хамт амьдардаг, 35 настай эр байжээ.

Цагдаа нар 35 настай эрийг эхнэрийн хамт 1999 оноос хойш 30 хүний амийг хөнөөж, мөчилж, махаар нь хооллосон байж болзошгүй хэрэгт сэжиглэж байгаа аж. Хэргийн золиос болсон долоон хохирогчийн хэн болохыг тогтоожээ.

Тэдний гэрээс давстай шингэнд хийсэн, хөлдөөсөн, гарал үүсэл нь үл мэдэгдэх махнууд илэрсэн гэнэ. Мөрдөгчид одоо эдгээр нь хүний мах эсэхийг тогтоохоор ажиллаж байна. Тэд зөвхөн өөрсдөө хүнсэнд хэрэглээд зогсохгүй, цэргийн сургуулийн сонсогчдод хоол болгон бэлдэж өгдөг байсан тухай ч мөн мэдээлж байна.