Эдгээр нь хүний эрч хүчийг бардаг

5 months ago admin 0

Хүслээ биелүүлье гэвэл Хэрэв хүсч буй зүйлийг тань нэг л бүтэж өгөхгүй байвал ач холбогдол өгөхгүй орхиол өөр сайн зүйлийг бод. Та ямар нэг зүйлийг хэт хүсэхэд сэтгэл зүйн тэнцвэрээ алдаж эрч хүчээ дэмий зарлагаддаг. Хүсэлдээ хөтлөгдөж нэрвэгдсэн хүнийг шувуу барихыг хүссэн араатан амьтнаар зүйрлүүлдэг аж. Хэрэв ямар нэг араатан шувуу барихаар архирч асч байвал шувуу үргээд нисээд явчихна. Харин тайван үл тоосон байдалтай зэхэж байгаад хажууд нь очиж шүүрээд авах магадлал өндөр байдаг. Хүсэл гурван янз байдаг. Хүчтэй хүсэл зорилт болон хэрэгжих. Энэ бол гүйцэлдэх хүсэл юм. Энэ үед хүслийн эрчим замхарч үйл хөдлөлрүү шилждэг. Үйл хөдлөлгүй төвөгтэй хүсэл. Бүх эрчим хүлээлтэд зарцуулагдаж дэмий үрэгдэхээс гадна янз бүрийн таагүй байдлыг дагуулж байдаг. Хамгийн аюултай хүсэл: Хүсч буй зүйлээсээ хамааралтай болж хэт ач холбогдол өгөх. Ийм маягийн хүслүүд: Би хүссэндээ хүрвэл, миний байдал дээрднэ. Би үүнийг хийхгүй бол амьдрал минь утга учиргүй. хэрэв би үүнийг хийчихвэл бусдад өөрийгөө харуулна. Би үүнийг авбал бүх юм сайхан болн. Эдгээр нь хүний эрч хүчийг бардаг. Тиймээс нэгдэх хүслийн зарчмыг баримтлах хэрэгтэй бөгөөд ая холбогдолыг тооцохгүйгээр цэвэр зорилт болгосон хүсэл бүтдэг ажээ. Хүн болж буй болох үйл явдалд хэт их ач холбогдол өгөх нь эрсдэлд хүргэдэг. Хүчний тэнцвэр үйлчилдгийн нэг жишээ бол энэ юм.