Ямар ч мэс засал, эмгүйгээр цөсний хүүдийг эмчлэх арга

5 months ago admin 0

Цөсний хүүдий өчүүхэн ч гэсэн бусад эрхтнүүдийн адил маш их үүрэг гүйцэтгэж цаг шиг л ажиллана. Элэгний ялгаруулж байгаа цөсийг хуримтлуулж арван хоёр нугалаа гэдэсний хэвийн үйл ажиллагааг хангадаг.
Хэрвээ цөс хугацаандаа гадагшлахгүй бол хүүдий үрэвсэх эсвэл чулуу үүсэх шалтгаан болно. Аманд эвгүй амтагдах, өвдөх, дотор муухайрах, хоол боловсруулах үйл явц эвдэгдэнэ. Энэхүү таагүй мэдрэмжээс эмгүйгээр ангижрах аргыг танд хэлж өгье.
Та бүхэнд гэрийн нөхцөлд бэлдэж болох энгийн жоруудыг танилцуулж байна.

Мэс засалгүйгээр цөсний хүүдий эмчлэх арга

Шим тэжээлтэй хүнс

1. Нимбэгийн шүүс

Нимбэгийн шүүс нь цэвэр бүтээгдэхүүн бөгөөд бөөр, цөсний чулуу хөөхөд үр дүнтэй. Өндөр хүчлийн агууламж нь чулууг задалж элс шиг болгох тул чулуу биеэс амархан гадагшилна.

2. Хүрэн манжин

Хүрэн манжин – цөсний хүүдийг богино хугацаанд цэвэрлэх шилдэг бүтээгдэхүүн. Уг ногоо нь цөсний хэвийн үйл ажиллагааг дэмжиж дахин чулуу үүсэхээс хамгаална.

3. Лууван, амтат чинжүү, хулуу

Энэ бүх ногоо каротин агуулсан бөгөөд цөсний эрүүл байдлыг хангана.

4. Алим

Пектин болон төмрөөр баялаг учраас цөсний ялгаруулалтын чанарт нөлөөлж элгийг хорт бодисоос цэвэрлэнэ.

5. Чангаанз, үзэм, хасарваань

Калийн эх үүсвэр тул цөсний хүүдийн хэвийн үйл ажиллагааг хангана.

Чулуу хөөх зарим нэг үр дүнтэй жорыг бэлдлээ. Уг жорыг урьдчилан сэргийлэх байдлаар ч ашиглахад үр дүнтэй.

Грейпфрут, цагаан гаа, сармис

Эдгээр хүнс өөрөө өөрийгөө элдэв тайлбаргүйгээр илэрхийлнэ: сармис – хүчтэй антибиотик, цагаан гаа – үрэвсэл, бактерийн эсрэг үйлчилгээ үзүүлнэ. Харин грейпфрут – С амин дэм болон микро элементээр баялаг. Холецситийн эсрэг үйлчилгээ үзүүлнэ. Юу хийх хэрэгтэйг нь хурдхан шиг бичээд ав…

Орц:

1 бүрэн болсон грейпфрут

5 гр цагаан гаа

2 хумс сармис

200 мл ус

25 гр зөгийн бал

Бэлдэх арга:

1. Цагаан гааг үрж жижиглэн дараа нь жижиглэсэн сармистай нийлүүлж саванд хийж хутгана.

2. Грейпфрутын шүүсийг шахна.

3. Бүх орцуудыг нэг саванд хийж блендэрдээд 200 мл зөгийн балаа нэмж хутгана.

4. 15-20 минут амраана. Ингээд л бэлэн.

Бэлдмэлийг долоо хоногт 2 удаа унтахаасаа өмнө ууна.

Буудайн ус

Бие эрхтнийг сайн цэвэрлэхээс гадна чулуу гадагшлуулах үйлчилгээ үзүүлнэ. Мөн мэдрэлийн ачааллыг бууруулж ядаргаа тайлах ажээ.

Орц:

25 гр буудайн үр

200 мл ус

2 гр цинамон

Тал нимбэгийн шүүс

25 гр зөгийн бал

Бэлдэх арга:

1. Үрийг урсгал усанд сайтар угаана.

2. 200 мл усанд хийж 30 минутын турш зөөлөн буцалгаж зөөллөнө.

3. Үрийг шүүж аваад шүүс дээрээ зөгийн бал, тал нимбэгийн шүүсээ нэмж амтална. Өдрийн хоёрдугаар хагас эхлэхээс өмнө бүлээнээр нь ууна.

Зөвхөн амттай төдийгүй маш шим тэжээлтэй.

Элэг болон цөсний хүүдийнд зориулсан салат

Энгийн бөгөөд амттай болох уг салат нь эрүүл мэндийг дэмжинэ. Орцуудын найрлага нь элгэнд сайнаар нөлөөлөх ажээ.

Орц:

50 г бөөрөнхий байцаа

50 г улаан хүрэн байцаа

Дунд зэргийн 1 лууван

50 г бууцай

½ авокадо

50 г яншуй, укропын холимог

½ лийр

8 ш хар чавга

1 х.х оливийн тос

Бэлдэх арга:

1. Бүх орцуудыг угааж жижиглэн хэрчинэ.

2. Ногоо, жимсээ холиод оливийн тос, нимбэгийн шүүс, бага зэрэг давсаар амтална.

Эрүүл энхийн төлөө.

Авокадогийн ясны ханд

Маш энгийн хэдий ч үнэхээр үр дүнтэй.

Авокадогийн яс – арьс, булчин, үе мөчний өвчнийг анагаана мөн цөс, бөөрний чулуу хөөнө. Туршиж үзэх л хэрэгтэй.

1. Авокадогийн зөөлөн эдийг идчихээд ясыг нь бүрэн хатаана.

2. Хуурай болонгуут нь үрж жижиглээрэй.

3. ¼ ц.х нунтаг ясыг стакан бүлээн усанд хийж хандална

4. Орой болгон унтахаасаа өмнө уухад хүссэн үр дүнд хүрнэ. Авокадогийн яс нь танин агуулдаг учраас – хэтрүүлэн хэрэглэвэл хортойг анхаарна уу.

¼ ц.х нунтаг яс нь эмчилгээний үр дүн үзүүлэхэд хангалттай хэмжээ гэж үзнэ.

Эрүүл цөсний хүүдий – санаа зовох зүйлгүй амьдрал. Элэг, цөсний хүүдийн эрүүл байдлыг хангах арга нь маш энгийн. Эмчилгээнээс илүүтэй урьдчилан сэргийлэхийг эрхэмлээрэй.