Алдартай одуудын гэрээр зочилцгооё

2 months ago admin 0

 

Бидний сайн мэдэх алдартай, олны танил эрхмүүд чухам ямар гэрт амьдардаг юм бол хэмээх бодол таны толгойд орж байсан уу? Тэдгээр хүмүүс гэрээ хэрхэн тохижуулж, мөн ямар зүйлсийг багтааж өгсөн тухай маш сонирхолтой мэдээллийг бид та бүхэндээ бэлтгэснийг хүлээн авна уу. Таны урмыг хугалахгүй гэдэгт итгэлтэй байна.

Алдартай одуудын гэрээр зочилцгооё!
1Рианна (Rihanna)

Гаргасан дуу бүр нь хит болж, дүр төрх, дуу хоолойгоороо сая сая залуусыг байлдан дагуулсан үзэсгэлэнтэй дуучин бүсгүй нь Калифорни мужийн “Пасифик Палисэйдс”-д байрлах эдлэн газартаа тун ч хайртай гэнэ. Учир нь тэрээр хэзээд тансаг зүйлсийг эрхэмлэдэг тул, 7 унтлагын өрөө тус бүрд нь мастер угаалгын өрөөг шийдэж өгснөөс гадна, үүдэн хэсэгтэй нийлээд нийт 8 угаалгын өрөөтэй байна. Тэд бүгд шилэн ханаар тусгаарлагдсан бөгөөд дуучин бүсгүй гадаа талбайдаа ч мөн онцгой ач холбогдлыг өгсөн аж.

Харин Рианнагийн унтлагын өрөөний хувьд мастер дизайнтай бөгөөд хоёр тал бүхий задгай зуухтай байна. Түүнчлэн өрөөнд нь саун, душ, хувийн спаг хүртэл цогцлоож өгснөөрөө давуу талтай.

Тэрээр маш гэрсэг хүн тул, хувиарт ажлынхаа хажуугаар боломж гарвал, өргөө гэртээ тухлахыг зорьдог байна. Тансаг гэмээр энэхүү байшиндаа тун дуртай боловч, үнэнч шүтэн бишрэгчид нь түүнийг гэртээ амарч байхад нь дайран орж, гарын үсгийг нь авахыг хүссэн гэдэг. Түүнээс хойш дуучин бүсгүй тус эдлэндээ нэг их ирэхээ больсон бөгөөд зөвхөн амралтын өдрүүдэд л хааяа ирдэг гэнэ.

Рианна (Rihanna)
Тус зурагт дуучин бүсгүйн гэрийн үүдний хэсэг буюу зочин угтах хэсэг харагдаж байна. Шатаар дээшээ өгсвөл, унтлагын өрөө болон зочны өрөөнд хүрнэ.

Энэ хэсэгт угаалгын өрөөг шийдэж өгсөн бөгөөд ирсэн зочид энд хувцсаа угаах боломжтой.

Харин тус угаалгын өрөө нь үүдний хэсэгт байрладаг бөгөөд зөвхөн зочдод зориулагдсан байна.

Үүдэнд байрлах зочин угтах хэсэг. Эндээс тэд хүссэн уух зүйлээ авах боломжтой бөгөөд мэргэжлийн бартендер тэдэнд амтлаг дарсыг хийж өгдөг аж.

Зочдын унтлагын өрөө. Энд ирсэн зочдын урам хугарахгүй нь лавтай. Хэн ийм өрөөнд нэг шөнийг тав тухтай өнгөрүүлэхийг хүсэхгүй байх вэ дээ…

Дуучин бүсгүйн амралтын өрөө. Тэрээр энд хундага дарс шимэнгээ найзуудтайгаа халуун яриа өрнүүлж, эсвэл дуу сонсдог байна.

Хувцас солих өрөө. Өрөө тус бүрд мастер зэрэглэл бүхий тансаг хийцтэй хувцас солих өрөөг шийдэж өгчээ.

Тэрээр чөлөөт цагаараа усанд сэлж, коктейль шимэнгээ биеэ шарах дуртай байна. Дуучин бүсгүй үүнээс гадна хэд хэдэн газарт тансаг, тав тухтай эдлэн газруудтай юм.