ТАНЫ АМЬДРАЛЫГ ТОДОРХОЙЛОХ ШИЙДВЭРҮҮД

6 months ago admin 0

Өдөр бүхэн амьдралдаа ухаалаг шийдвэр гаргаж чадахын тулд хүн оюун ухаанаа цэцэн цэлмэг байлгахад дадуулдаг байх хэрэгтэй. Энэ нь аз жаргалтай амьдралын үндэс билээ. Тэгвэл бид яавал хүч чадлаа алдаж, яавал хүч чадлаа сэлбэж байдаг болохыг сонирхъё.

Бидний хүч чадлыг алдуулж байдаг хандлагууд:

-“Үгүй” гэж хэлмээр байсан ч “Тийм” гэж хэлэх

-Уйлмаар байсан ч инээмсэглэлэн баг зүүх

-Унтаж амрахгүй байх

-Өөрийгөө зовлонтой хүн гэж хүлээн зөвшөөрөх

-Бусдын доромжлолыг байх зүйл мэтээр хүлээн авах

-Хувийнхаа зүйлсийг зохицуулж чадахгүй байх үед

-Өөрт хамааралгүй зүйлс, хүмүүстэй харилцаа тогтоохыг эрмэлзэх

-Эргэн тойрны хүмүүс ихэвчлэн сөрөг хандлагатай байдаг бол

-Улс төр, замын түгжрэл, цуу яриа, бусдын амьдрал гэх мэт зүйлийг байнга ярих

-Амьдралаа сонирхолтой болгох алхам хийхгүй байх үед

-Найдлага, горьдлого, айдастай амьдрах үед

-Өөрийгөө амжилтгүй, сул дорой нэгэн мэтээр үзэх үед

Харин бидний хүч чадлыг нэмэгдүүлж байдаг хандлагууд:

-Шинэ хүмүүстэй танилцах

-Шинэ мэдлэг хуримтлуулах, шинэ зүйлийг туршиж үзэх

-Аяллаар явах

-Айдсаа ялан дийлэх

-Цэцэрлэгт хүрээлэнгээр алхах

-Бүтээлч байх

-Биднийг дэмжиж, бидэнд итгэдэг сайн хүмүүстэй харилцах

-Дасгал сургуулилт хийх, фитнессээр хичээллэх

-Тавилгуудынхаа байрлалыг өөрчлөх

-“Үгүй” гэж хэлмээр үедээ “үгүй” гэж, “Тийм” гэж хэлмээр үедээ “тийм” гэж чаддаг байх

-Хүссэн зүйлээ хийж эхлэх үед