17 настай залуу хүзүүн дээрээ шимүүлснээс болоод нас баржээ

4 months ago admin 0

Мексикийн нийслэл Мехико хотын иргэн 17 настай Хулио Масиас Гонсалес найз бүсгүйтэйгээ амраглах үеэр бүсгүй нь түүний хүзүүн дээр хөхөртөл нь шимсэний улмаас нас барсан эмгэнэлт явдал болжээ.

The Sun хэвлэлд бичсэнээр бол Хулио гэрийхэнтэйгээ оройн хоол идэж байхдаа гэнэт унаад өгсөн байна. Гэрийхэн нь түргэн тусламж дуудсан ч эмч нар амийг нь аварч чадаагүй гэнэ. Эмч нар түүний хүзүүн дээрх хөхрөлт нь тархинд нь нөлөөлж нас барсан байна хэмээн тогтоож.

Залуу хүү тэр өдөр найз бүсгүйтэйгээ амраглаж, цаадах нь хүзүүн дээр нь дурлалын толбо үлдээсэн нь ийм эмгэнэлд хүргэжээ.
Хулиогийн гэр бүлийнхэн найз бүсгүйг нь буруутгаж байгааа ч тэр нь зугтаад сураггүй алга болжээ.