маникюр хийлгэхээ багасгах ёстойг сануулсан зөвлөгөө

3 months ago admin 0

Найз минь салонд маникюр хийлгэхээ больсон, яагаад гэвэл хумсанд нь янз бүрийн асуудлууд үүсч эхэлсэнюм. Тиймээс дараах 10 зүйлийг анхаарна уу
Өнөөгийн ихэнх бүсгүйчүүд салонд хумсаа янзлуулдаг болжээ. Орчин үеийн хумсны будаг нь удаан ч тогтоно, бас ашиглаж байгаа төрөл бүрийн төхөөрөмж нь маш их цаг хэмнэхэд тусалдаг. Харин салон болгоны үйлчилгээ сайн үр дүнд хүргэдэггүй нь харамсалтай. Хэдэн жил ийм салоноор үйлчлүүлсэн найз маань ямар болсныг би сайн санаж байна. Харин гарынхаа гоо сайхныг байнга анхаарах ёстой байдаг, яавал дээр вэ? Ажил хэрэгч бүсгүйчүүд мэргэжлийн үйлчилгээ авахаас өөр аргагүй, яагаад гэвэл тэдэнд гэртээ хумсаа янзлаад сууж байх цаг зав бага. Гэхдээ хумс нь хэврэгших, ургахгүй болох зэрэг асуудлуудтай тулгарна. Маникюрын гаж нөлөөнөөс зайлсхийхийн тулд та бүхэндээ дараах нийтлэлийг бэлтгэлээ. Маникюрын дүрэм
1. Мөөгөнцөр Мөөгөнцрийн халдвар авах эрсдэл маш өндөр. Таны мастер маш ариун цэвэрч гэдэгт итгэлтэй байна л даа. Гэхдээ зөвхөн хумсны хутга бус өөр бусад багсыг ч ариутгахыг шаардаарай. Ялангуяа хумсны сойз нь нэг удаагийнх байх ёстой, бас бүх хэрэгслүүдийг ариутгах бодисоор арчина.
2. Гелэн будаг хүнд өвчин үүсгэнэ Гелэн будаг өөрөө аюулгүй. Ийм төрлийн будаг түрхсэн байхад хумс гоё харагдахаас гадна бэхжинэ, сайн ургана. УФ-гэрэл л аюултай юм. Ялгарах хорт туяа бага ч гэлээ хуримтлагддаг эд. Гарын арьс хурдан хөгширнө бас хорт хавдар тусах магадлалтай. Тиймээс гелэн будгаар хоёр долоо хоногтоо нэг удаа будуулна. 3. Суларсан хумс Хумсны будгийг зөөлөн арилгах хэрэгтэй, хумсны толин дээр бүү чанга дар. Эс бөгөөс жилийн дараа таны хумс суларч өвчилнө шүү. Хумсны будгийг зөөлөн бодисоор эсвэл машинаар арилгана. Ацетон нь кератиныг хатааж хумсыг хэврэг болгоно. Ингээд л хугарамтгай хумстай үлдэнэ.
4. Толбо Хэрвээ гоо сайханч суурь будаг дээр хэмнэлт гаргаж байвал хэсэг хугацааны дараа пигментийн толбо гарна. Суурь будаг нь зөвхөн хумсыг жигдлээд зогсохгүй лакан будгаас хумсны толийг хамгаална. Төгс хувилбар – хоёр давхар суурь тавь. Үүнийг ч та шаардах эрхтэй.
5. Хумс бүдүүрэх Бас нэг гаж нөлөө – хумс бүдүүрнэ. Хэрвээ будаг арилгах бодисыг удаан байлгавал хумсны кератин багасч хумс бүдүүрч, хөөхөд хүргэнэ. Хумсны будаг арилгах бодисыг 10 минут байлгахад л хангалттай. Хэрвээ гоо сайханч аяга кофе уухаар 20 минут алга болсон бол хүнээ эсвэл салоноо соль.
6. Харшил Акрил, будаг эсвэл өөр бусад бодисоор харшилж эхлэх нь ч бий. Улайсан эсвэл ямар нэгэн харшлын шинж тэмдэг илэрч байгаа бол гоо сайханчдаа нэн даруй мэдэгдээрэй.
7. “Хортой гурвал” Зарим нэг гелэн будаг хортой бодис ихээр агуулдаг. Тийм учраас гоо сайханчийн ашиглаж байгаа будагны орц зэргийг сайтар уншиж танилцаж байхыг зөвлөмөөр байна, жишээ нь: ибутилфталат, толуол болон формальдегид агуулсан эсэхийг шалга. Эсвэл “хортой гурвал” байгаа юу гэж асуугаарай – мэргэжлийн хүн юуны тухай асууж байгааг сайн мэднэ. Эдгээр химийн бодис астма, тэр ч бүү хэл хорт хавдар үүсгэх аюултай.
8. Байнгын маникюр Олон эмэгтэйчүүд хумсаа амраахаа мартдаг. Ар араас нь гелэн будаг тавиулах нь буруу. Таны хумс хагас жилдээ нэг сар ч болов амарч байх ёстой. Ингэснээр хумс сэргэж гэмтэх нь багасна.
9. Далд халдвар Өмнөх зүйлтэй холбоотой. Тод өнгийн будагны цаана далд халдварыг анзаарахгүй өнгөрөхөд хүргэнэ
. Хэрвээ хумсаа цохиж хөхрүүлсэн, шархалсан бол давхар будах хэрэггүй. Нөхцөл байдлыг улам л хурцатгана. Шарх өөрөөрөө аних боломжийг бүрдүүл. 10. Үнэ ханш

Дэлгэрэнгүй мэдээллийг: news.xopom.com/187513/ © XopoM News