Залуу насаа хадгалах шинжлэх ухааны үндэстэй 8 арга. 30 хүрснээс хойш 30 жилийн дараа 30 настай харагдах арга

6 months ago admin 0

Хүн төрөлхтөн эрт дээр үеэс мөнхийн залуу насаа хадгалах шидэт эм хайсаар ирсэн ба олон янзын арга зам хэрэглэж байжээ. Мөнхийн залуу болгох аргыг алхимичид, эрдэмтэд, эмч нар, мэрэгч төлөгч нар ч хайсаар ирсэн байдаг. Заримдаа маш сонирхолтой, бүр эрүүл мэндэд хортой аргуудыг ч туршиж үзсэн байх бөгөөд Клеопатра уксусанд сувд хийн хайлуулаад хоолныхоо өмнө уудаг байсан гэх мэт. Эртний Ромд залуу насны гол нууц нь цусанд, тэр тусмаа залуу хүний цусанд байна гэж үздэг байв. Гладиаторуудын тулалдааны дараа олон хөгшчүүл талбай дээр гарч ирэн үхсэн, шархтай эрчүүдийн цусаар биеэ угаадаг байсан гэдэг. 12-р зууны үеийн эмч, эм баригч нар эртний Египетийн мумигаас гаргаж авсан нунтгаар залуу байлгах эм хийдэг байв. Мөнхийн залуу байлгах шидэт эм олдоогүй ч орчин үеийн шинжлэх ухаан энэ чиглэлд тодорхой амжилтад хүрээд байна. Хэд хэдэн залуу насыг уртасгах шинжлэх ухааны үндэстэй аргууд бий. Мөнхийн залуу нас 1. Хэт их идэхгүй байх Энэ дэлхий дээрх урт настнууд, Японд ч бай, Кавказ ч бай, Итали ч бай хамаагүй бүгд л бага иддэг байсан байна. Хувьслын замаар, физик ачаалал, мөнхийн өлсгөлөн байдал зэрэг нөхцлөөс болон их идэхийг шаарддаг байсан бие организм маань одоо шаардагдах хэмжээнээсээ илүү их хоол тэжээл авч байна. Хэсэг эрдэмтэд тодорхой амьтад дээр туршилт явуулан хоолыг нь хасч, тодорхой цагт өгөхөд биеийн эсэргүүцэл, бодисын солилцоо нь сайжран, булчин болон тархины үйл ажиллагаа сэргэж, чихрийн шижин, зүрх судасны өвчний эзлэх хувь буурсан байдаг. 2. Хоолны дэглэм сахих Илүүдэл давс нь гипертония буюу цусны даралт ихсэх нөхцлийг бий болгож улмаар цус харвах магадлал ихэснэ. Сахар ч мөн ялгаагүй олон бэрхшээл дагуулах бөгөөд түүнээс болж тархи, зүрх, ходоод гэдэсний хэвийн ажиллагаа хямран, чихрийн шижин, хэт таргалалт, эрт нас барах нөхцлийг бий болгоно. Хөгшрөх процессыг саатуулах бас нэг арга нь газар дундын тэнгисийн улс орны баримталдаг хоолны дэглэм юм. Энэ нь янз бүрийн ногоо, жимс, загас, оливийн тос, шувуу, вандуй, самар зэрэг юм. Энэхүү бага калори бүхий өөх тос багатай хүнс нь кали, витамин С болон К-аар баялаг билээ. Газар дундын тэнгисийн хоолны дэглэмийн бас нэг чухал хэсэг бол олон янзын ашигтай бодис агуулсан дарс бөгөөд түүнд байх катехинууд, ресвератрол, кверцетин зэрэг нь зүрх судасны системд чухал ач холбогдолтой бодисууд юм. Судалгаагаар энэ хоолны дэглэм нь хөгшрөх процессыг удаашруулж, чихрийн шижин өвчний 2-р төрлийн өвчин 16%, хорт хавдар 7%, зүрхний судас нарийсах өвчин 26% тус тус буурах юм байна. 3. Спортоор хичээллэ Биеийн ачаалал бол эрүүл амьдрах гол нөхцөл билээ. Эрдэмтдийн үзэж байгаагаар байнгын спортоор хичээллэх нь таргалалтаас эхлээд хорт хавдар хүртэл бүх л төрлийн өвчин тусахаас сэргийлэх ба эрүүл хүмүүс идэвхтэй хөдөлгөөний ачаар Альцгеймерийн өвчин тусах магадлал 50%, түгшүүрт автах нь 48%, үе мөчний өвчлөл тусах магадлал 48% тус тус буурсан байна. Сэтгэл гутрал болон стресийн үед хүн алхах, гүйх нь сайн гэж эрдэмтэд зөвлөдөг бөгөөд хэдэн км гүйж, алхах нь чухал биш гол нь чиний биед сайн үйлчилгээ үзүүлдэг нь чухал юм. 4. Жимс ихээр ид Янз бүрийн өвчнөөр өвчилсөн хэдэн зуун мянган хүний өвчний түүхийг шинжлэхэд тэд өдөрт хэрэглэх хүнсэндээ 5%-иас бага хэмжээгээр жимс хэрэглэдэг байсан байна. Жимс болон хүнсний ногоонд олон ашигтай зүйл байх ба антикосидант нь бие организмыг янз бүрийн хороос хамгаална. Мэргэжилтнүүд янз бүрийн жимс, ногоо идэх нь нэг төрлийн жимс хэрэглэснээс, жишээ нь өдөрт 5 ширхэг алим идсэнээс илүү ач тустай гэж зөвлөж байна. 5. Аль болох бага стресст Стрессийн үед хүний дархлааны систем гэмтэх ба үүнээс болж янз бүрийн өвчин тусдаг. Мөн нүдний доор харлах, үрчлээс суух, үс цайх, амархан ядрах гэх мэт шинжүүд илэрнэ. Байнгын стресс нь зүрх болон чихрийн шижин, хорт хавдар, астм, депрессийн эх үндэс болно гэж эрдэмтэд анхааруулж байгаа бөгөөд стресс нь хөгшрөлтийг хурдасган, түүнтэй холбоотой өвчин үүсэх нөхцөл бий болдог. 6. Тамхи татахаас зайлсхий Тамхи татах нь зүрх судасны өвчин тусах, уушгины хорт хавдартай болох, арьс болон шүдний элдэв өвчтэй болгоно. Америкт хийсэн судалгаагаар тамхи татдаг хүний нас баралт тамхи татдаггүй хүний нас баралтаас нийт тоогоороо гурав дахин их байсан байна. (эрэгтэй эмэгтэй хамаагүй) 5 үхэл тутмын нэг нь тамхитай холбоотой ба үхэлд хүргэх гол өвчин нь хорт хавдар, судасны элдэв өвчин байна. 7. Орчин үеийн технологи ашиглах Орчин үеийн технологи нь эрүүл байхад тань туслах маш чухал хэрэгсэл болж байна. Одоо өөрийн биеийн байдлын тухай бүх л мэдээллийг амархан, хямдхан авч болох бөгөөд үүнд зориулсан хөдөлгөөнт багаж хэрэгслүүд, фитнесс бугуйвч… зэрэг олон хэрэгсэл бий. Жишээ нь Cardia Mobile кардиографыг гар утасныхаа ард бэхлэж болох бөгөөд хуруугаараа 30 секундын турш мэдрэгчид нь хүрч байхад таны биеийн тухай бүх л мэдээлэл гар утсанд тань очих ба эмчид үзүүлэхийн тулд хэвлээд авч болно. Мөн хөдөлгөөнт, фитнесс бугуйвч зэргээс таны тухай янз бүрийн статистик мэдээлэл авч болох алхалтын тоо, шатаасан калори, унтлагын чанар зэрэг сонирхолтой зүйлсийг мэдэж болно. Ийм технологи ашиглах нь эрүүл энх амьдрах дур хүсэл төрүүлэх ба үүний ачаар өөрийнхөө эрүүл мэндийн талаар шууд мэдээлэл авч, хамгийн жижиг өөрчлөлтийг ч хянах боломжтой болно. 8. Хөгшрөлтийн эсрэг эмийг одооноос хэрэглэ Залуу насыг уртасгах зорилготой олон төсөл байдаг бөгөөд тэд хөгшрөлтөөс сэргийлэх эм бэлдэх зорилгоор эмнэлгийн янз бүрийн туршилт судалгаа явуулдаг байна. Эдгээр туршилтад сайн дураар оролцож болох юм. Одоогоор шинжлэх ухааны үндэстэй нотлогдсон нэг арга бол 50 наснаас аспириныг бага хэмжээгээр байнга хэрэглэх явдал юм. Энэ үед цус шингэрч, зүрхний шигдээс болон цус харвах магадлал бууруулах ба хоол боловсруулах, ходоод гэдэс, түрүү булчирхай зэргийн хорт хавдар үүсэхээс сэргийлэхэд ач холбогдолтой юм байна гэдэг нь эрдэмтдийн судалгаагаар батлагдсан байна. Хүн болгоны дотор мөнх наслах нууц байх бөгөөд хүн хэдий чинээ эрт энэ тухай бодож, эртнээс биеийн тамираар хичээллэн, бие сэтгэлээ сэргэг байлгаж чадна төдий чинээ хөгшрөлтийн эсрэг тэмцэж чадаж байна гэсэн үг бөгөөд ямар ч завгүй байлаа гэсэн өдөрт ядаж ганц цагийг өөрийнхөө эрүүл мэндийн төлөө зарцуулаарай.

Дэлгэрэнгүй мэдээллийг: news.xopom.com/187738/ © XopoM News