Алдартай 13 одын турсан түүх

6 months ago admin 0

 

Дэлхийн алдартай бүсгүйчүүд илүүдэл жингээ хасахын тулд төрөл бүрийн арга хэрэглэдэг. Гэхдээ зарим арга нь манай нөхцөлд бараг тохирохгүй байх, тэр тусмаа өвлийн хахир хүйтэн улиралд. Харин цоо эрүүл биетэй зарим нь цөөхөн хоногт иймэрхүү туршилтыг өөр дээрээ хийхээр шийдвэл эхлээд эмчээс зөвлөгөө авсан нь дээр гэдгийг анхааруулж байна.

Алдартай дуучин Бейонсе “Dreamgirls” кинонд тоглохын тулд 1 сарын дотор туржээ. Тэр нимбэгийн ба усан үзмийн шүүсийг хар чинжүүтэй хэрэглэн 9 кг турсан гэж байгаа. Энэ ундааг өдөрт 6-12 удаа уусан гэж Бейонсе ярьжээ.

Жессика Симпсоны турсан нууц тун энгийн. Тэр зүгээр л явган зугаалдаг. “Спортоор хичээллэ гэж бүх хүнд уриалж байна. Энэ нь ямар ч хоол сойлтоос илүү үр дүнтэй” гэж Симпсон зөвлөдөг.

Холливудын од Пенелопа Крус “зажлах арга” гэгчийг хэрэглэх дуртай. Яагаад гэвэл сайн зажлах нь бодисын солилцоог хурдасгадаг аж. Ингээд Пенелопа амархан турсан гэдэг.

Холливудын сайхан бүсгүйчүүдийн нэг Жессика Альба төрсний дараа илүүдэл жингээ эрчимтэй хасчээ. Тэр унтахдаа хоёр корсет давхарлан өмсдөг байв. “Би маш их хөлөрч жингээ хассан” гэж тэр ярьжээ.

Домогт Бекхэмийн гэргий Викторияг хар даа, түүнийг 4 хүүхдийн эх гэхээргүй байгаа биз? Тэр хүүхдээ гаргасны дараа луувангийн дэглэм сахиж турдаг гэнэ.

Харин Мадонна хоолны дэглэм баримталдаггүй. Гэхдээ тэр 7 хоногийн 5 өдөр биеийн тамирын зааланд очиж спортоор хичээллэдэг.

Загвар өмсөгч Миранда Керр хүүхдээ төрүүлсний дараа жингээ амархан хаяжээ. Тэр кокосын сүүг их хэмжээгээр уун, йогоор идэвхтэй хичээллэсэн байна.

Жүжигчин Гвинет Пэлтроу “Iron Man 2” киноны өмнө хоолоо сойж эхэлжээ. Тэр өглөөдөө байцаа чанасан ус уугаад үдийн хоолондоо самар иддэг. Түүнээс гадна Гвинет спортоор тогтмол хичээллэсээр богинохон хугацааны дотор турсан аж.

Реалити шоуны од Ким Кардашян жирэмсэн үедээ 87 кг татаж байв. Тэр хоолныхоо цэсээс нүүрс-усыг бүрэн хассаны дараа 30 кг туржээ.

Жүжигчин Энн Хэтэуэй турахын тулд мюсли идэж, илүүдэл жингээсээ салдаг гэнэ.

Сара Мишель Геллар өөрийгөө жаахан таргалсан гэж үзвэл шууд л байцааны шөл ууж эхэлдэг. Тэр бүтэн долоо хоногийн турш зөвхөн байцааны шөл уудаг юм байна.

Адриана Лима загварын үзүүлбэр болохоос 9 өдрийн өмнөөс бэлддэг. Тэр юу ч иддэггүй, зөвхөн протеины коктейль уудаг юм байх. Амьдралын бүхий л баяр баясгалангаас татгалзана гэдэг амаргүй байх шүү.

Жүжигчин Меган Фоксын турдаг арга хэр баргийн хүнд таарахгүй. Меган өглөө босмогцоо өлөн элгэн дээрээ зөгийн бал, алимны цуутай аяга ус уудаг юм байна.