Залуужуулах англи маск

2 weeks ago admin 0

Гоо үзэсгэлэнгээ аль болох удаан хадгалж, залуухан харагдахыг хүсдэггүй бүсгүй хүн байхгүй. Нүүр царайгаа арчлахад залуужуулах маск ямар их үүрэг гүйцэтгэдэг талаар тайлбарлах шаардлагагүй биз ээ. Та бүхэнд 500 жилийн настай энэ маскийг санал болгож байна.
Английн залуужуулах маскийг та өөрөө, гарын доорх материалаар бэлдэх боломжтой. Ямар ч төрлийн арьсанд тохирдог энэ маск таны арьсыг толийлгон, тэжээл өгч чийгшүүлэхээс гадна цусны эргэлтийг сайжруулдаг. Та өглөө толинд нүүрээ хараад гайхан бишрэх болно.

Та 3 аяга бэлдээрэй:
– Эхний аяганд дурын ургамлын тосыг жижиглэсэн овъёосны нэвстэй тэнцүү хэмжээгээр хийнэ.
– Хоёр дахь аяганд жижиг үрүүл дээр үрсэн алим хийж, дээр нь 1 ширхэг нимбэгийн шүүсний талыг бас 1 хоолны халбага зөгийн бал нэмээрэй.
– Гурав дахь аяганд тараг (шар ус байж болно) хийж, дээр нь 1 цайны халбага хоолны давс нэм. Гэхдээ давсыг хамгийн сүүлийн мөчид нэмэх ёстой, өөрөөр хэлбэл давс уусах ёсгүй.

Маск тавих аргачлал:
1. Эхний аяган дахь холимогийг нүүр, хүзүү, цээжний ил гарах хэсэгт түрхэн 2-3 минут хөнгөн иллэг хийнэ. Дараа нь маскаа арилгалгүй 5 минут арьсаа амраана.
2. Эхний маскан дээрээ давхарлан хоёрдугаар аяган дахь маскаа тавина. 2-3 минут арьсандаа иллэг хийж, мөн л 5 минут хүлээ.
3. Хөвөн эсвэл губкээ гуравдугаар аяганд бэлдсэн шингэнд дүрж нүүрэнд тавьсан маскаа арилгаарай. Хурууны үзүүрээр 2-3 минут иллэг хийж, бас л 5 минут амраана.
4. Одоо та минерал ус буюу балжингарма цэцгийн хандаар нүүрээ арчиж давстай таргаа арилгах ёстой.
5. Хамгийн сүүлд өөрийн хэрэглэж дассан шөнийн тосоо түрхээд амраарай.
Ийм маскийг 14 хоногт 1 удаа хийж байгаарай. Та үргэлж итгэмээргүй залуухан, гоо үзэсгэлэнтэй харагдах болно.