Биедээ авч явах ёстой хэдэн зүйлсийн жагсаалт гэж байдаг

6 months ago admin 0

Нүүрэн дээрээ содон мэнгэтэй эсвэл сорвитой хүнтэй маргалдахаас аль болох зайлсхийх хэрэгтэй. Орой үдэш хол газар явах, ганцаараа явах, зүй зохисгүй газар очих, сүнс гүйдэлтэй газраар явах далдын чанартай , сэтгэлд сэвтэй бүхий л цаг үед тогооны юм уу зуухны хөөгөөр баруун хөлийнхөө дотор талд тэмдэг тавих нь гэнэтийн аваар осол , хэл ам , ад зэтгэрээс маш сайн хамгаалах болно. Мөн байнгын хэрэглэдэг эд  зүйлдээ хамгаалалт хийлгэвэл сайн.

Түүнчлэн муу юм харах, хий юм сонсоод байвал үүнийг арилгадаг дом бий. Ингэхдээ анхны төрөлтөөрөө эрэгтэй хүүхэд гаргасан эхийн сүүгээр нүдээ угаавал хий юм харахаа болино. Зулын бадамыг чихэн дотроо түрхээд, өөрөөр нь арилгатал байлгавал хий юм сонсохоо  болино. Насан туршид нь үйлчлэх сайн дом.

Биедээ авч явах ёстой хэдэн зүйлсийн жагсаалт  гэж байдаг. Жишээ нь эмээгийнхээ гандтал өмссөн дээлний дотор хормойны өөдөс, аавынхаа хөөрөгнөөс тамхи, ээжийнхээ үсний сэвнээс хэдэн ширхэгийг дээр нь хөх хомоол, загасны нэг ширхэг нуруу зэрэг зүйлсийг тод өнгийн даавуунд хамтад нь хийгээд сахиус хийгээд амилуулдаг. Үүнийг зүүсэн хүнд муу юм ер тохиолдохгүй. Энэ нь хамгийн том хамгаалалт болдог” гэжээ.