Топ модель Э.Энхболд: Үнэхээр аймаар зоддог, жинхэнэ хүчирхийлэл тэнд болдог байсан

6 months ago admin 0

Азийн топ модель” Э.Энхболд загвар өмсөхөөс гадна чамгүй дуучин, жүжигчин, бизнесмен гэдгээ харуулаад авсан. Загвар өмсөхөө болин харийн оронд хар ажил хийх болсон тэрээр өөрийн явах ёстой зам биш гэдгээ ухааран эх орондоо эргэн ирж загварын карьерээ үргэлжлүүлэн хөөх болсон гэдэг. Тэр нь ч амжилттай болж өдгөө хамгийн эрэлттэй эрэгтэй моделиудын тэргүүн эгнээнд бичигдэж яваа тэрээр ээжийн хамтаар бага насаа өнгөрүүлжээ.

Ээжээрээ овоглож ээжийнхээ энгэрт эрхэлж өссөн тэрээр гэр бүлийн хүчирхийллийн тухай “Би аавын алганы амт гэдэг зүйлийг үзээгүй өссөн хүүхэд. Би ээжээрээ овоглодог. Эрдэнэтуяагийн Энхболд гэж. Гэхдээ сүүлд хойд аавтай болсон. Хаа очиж хойд аав маань надад гар хүрч үзээгүй. Гэхдээ гэр бүлд хэрүүл уруултай зүйлс маш их байсан. Би юу гэж боддог байсан бэ гэхээр хурдан том болъё, энэ гэрээс яваад өөрийнхөө аз жаргалтай, гайхамшигтай гэр бүлийг цогцлооё гэж боддог боддог байлаа.

Харин бага ангийн багш маань үнэхээр аймар зоддог байсан. Жинхэнэ хүчирхийлэл тэнд болдог байсан. Гэрт маань бол ээж минь намайг хайр халамж юугаар ч дутаадаггүй байсан. Гэхдээ сургуулийн орчинд бол үнэхээр хүчирхийлэл байсан” хэмээн дурсан ярьсан байна.