Ногоон дарь эх:

2 weeks ago admin 0

Ертөнцийн хүмүүний ажил үйлс өөдрөг бүтэмжтэй эд эдлэлээр элбэг.аливаа муу зүйлээр үл чадагдан амьдрах нь тухайн хүний үйлс дэлгэрсэн эс дэлгэрсэнтэй салшгүй холбоотой.

Сайн цагийн мянган бурхадын дотроос өөрт нь итгэсэн, уншлага залбиралыг нь айлтгасан.даган бяссан, тарнийг нь тоолсон амьтан бүхний үйлсийг нэтгэгч, дэлгэрүүлэгч нь Ногоон дарь эх бурхан бөгөөд

Өнөөгийн 5-н цөвүүн дэвэрсэн энэ муу цагт Дарь эх бурханыг шүтэн эргэл мөргөл үйлдэх аваас амьтны үйлс дэлгэрнэ хэмээн Дээрхийн гэгээнтэн 14-р Далай лам Данзанжамц айлдсан байдаг.

Залбирал уншлага дотороо насны.эд баялгын, үр хүүхдийн гэх зэрэг Хорин нэгэн Дарь эхэд залбирч тус тусын шид бүтээлийг гуйн хүссэн утгатай.Нас буяныг уртасган, эд баялгыг арвижуулахын үйлсийг тэтгэн зохиогч Ногоон дарь эх бурханд сүсэглэхийг хүсэгч хүмүүн бээр Ум дээд Бодалагийн орноос Ногоон өнгийн дам үсгээс мэндэлсэн 3-н цагийн бурхадын үйлсийг тэтгэгч эх Ногоон дарь эх бурхан нөхөд сэлтийн хамт залран соёрх хэмээн бодоод

Ум дари дүдари дүүрий суухаа хэмээх тарнийг аль чадахаар тоолон унших аваас хүмүүний үйлс дэлгэрэн санасан санаа сэтгэлчилэн бүтэх нь дамжиггүй.