Цагаан шүхэрт

2 weeks ago admin 0

Цагаан шүхэрт:

Цагаан шүхэрт бурхан нь бурхан багшийн үснэрээс хувилж гарсан бөгөөд
Зургаан зүйл амьтаны хар цагаан хэл ам
нялхасын ад.ад дон,
идээ ундааны бузар дэв,
ган зуд, од харвах,
өвчин эмгэг тэргүүтэний аюулаас авран хамгаалах тангарагтай бурхан юм.

Түүний залбирал уншлаг нь мөргөл.бага тарни ,их тарни, хураангуй тарни тэргүүтэн олон хэсгээс бүтэх ба уншлага тарнийн энергээр хүмүүн амьтанд хурсан аливаа муу зүйл бүгдийг ариусган зохиох утгатай.
Сударын төгсгөлийн хэсэгт бурханы үснэрээс гарсан Цагаан шүхэрт бурхан бусдын хөнөөлд үл дийлдэгч хэмээхийн тарни уншлагыг унших, торго.мод тэргүүтэн аль зохилтойд бичиж гэр оронд залах, хийсгэснээр дөрвөн махбодь хямран бие өвдөх, гал ус тэргүүтэн цаг бусын хорлолд үл чадагдах.ад зэтгэр.барцад саад бүхэн арилах.хур бороо цагтаа буух ,хүү хүссэн нэгэн тарнийг нь унших зүүх тэргүүтэнээр номыг ёсчилон үйлдэх аваас хүссэн бүхэн биелэн урьдын хураасан үйл амирлаад нас буян, хүч чадал агуу ихээр дэлгэрэх дараа төрөлдөө бурханы оронд төрөхийн ерөөлийг бичсэн байдаг.