Мисс Э.Сэлэнгэ Америкт үр шилжүүлэн суулгах ажил амжилттай болсон

5 months ago admin 0

Загварын карьераараа 14 настайгаасаа эхлүүлсэн мисс Э.Сэлэнгийг нүцгэн, шалдан зургаар нь хүмүүс андахгүй. Цагтаа дэлхийн миссийн тэмцээнд Монголоо төлөөлөн оролцож байсан ч загварынхан дундаа нэр хүнд муутай гэх юм билээ. АНУ руу сурахаар явж, эх орондоо ирснийх нь дараахан гадаадын сайтуудаар нүцгэн зураг нь тархсантай ч холбоотой байж мэднэ. Э.Сэлэнгэ харин нүцгэн зурагнаасаа огтхон ичээгүй бөгөөд 30 мянган.ам доллар халаасласан гэдгээ ч нуугаагүй.

Харийн оронд байхдаа найз залуугаа булаалгаж, тайзнаа алхах боломжийг олгосон Д.Болормаа багштайгаа хэвлэлээр цэц булаалдсан гээд түүний тухай сенсааци дүүрэн байдаг. Олны өмнө дэлгээтэй ном шиг байдаг Э.Сэлэнгэ энэ удаад гоо сайхны хагалгаанд орсон бөгөөд хагалгаа хийлгэх мөнгөө Америкт үр шилжүүлэн суулгаж, нэгэн гэр бүлд тус болсноор олж авсан хэмээн ярьжээ.