ҮСТЭЙ МАЛГАЙГАА ЯАЖ ЦЭВЭРЛЭХ ВЭ?

3 months ago admin 0

Хүйтний эрч чангарч байна. Бүсгүйчүүд маань янз бүрийн үслэг эдлэлээр гангардаг.

Ангийн үсээр хийсэн малгай, гутал, хувцас хэдийгээр дулаахан бас дэгжин ч, бусад материалаар хийсэн хувцсыг бодвол арчилгаа их шаарддаг. Нэхий болон ноосон эдлэлийг хэдэн цаг гадаа байлгаад оруулахад температурын өөрчлөлтөөс хүр хорхойн авгалдай үхдэг. Нарны хурц гэрэл эдгээр шавьжинд цочмог нөлөө үзүүлдэг. Нэхий эдлэл, дээлийг наранд тавиад дараа нь сэгсрэх буюу сойзоор цэвэрлэнэ. Үстэй эдлэлийг хэрхэн арчилж, цэвэрлэдэг талаар бяцхан зөвлөгөө өгье.

Норсон үсийг галд болон нaранд хатaаж болохгүй

Норсон үстэй дээлийг өлгүүрт өлгөөд пийшин халаaгуураас хол өлгөх хэрэгтэй. Хатахаар нь сайтар сэгсэрнэ. Налсан үсийг самнаж болохгүй. Хэрэв нэхий дээлийг цэвэрлэх бол даавуун дээр үсийг нь доош нь харуулж дэлгээд саваадна. Будсан нэхий дээлийг будаагүй зүйлийн ойр, бас нэхий эдлэлийг гэмтээдэг учир шохойгоор будсан хананд өлгөж болохгүй.

Шүүгээнд үстэй дээлийг үс нь налахаас болгоомжилж зайтай газар өлгөнө. Мөн үнгэгдсэн нэхий дээлийг чийглэсэн бор хөвөнгөөр үсийг нь норгохгүйгээр арчиж хатаасны дараа сайн сэгсрэх хэрэгтэй. Үстэй эдлэлийг тарианы халаасан хуурай хивэг, модны хуурай үртсээр цэвэрлэж болдог. Хивэг, үртсээр сайн үрээд хөрсөн талаас нь саваадна.

Хатсан нэхий эдлэлийг зөөлрүүлэхдээ өндөгний шарыг хоолны халбага вазелинтай холиод хагас цайны халбага глицеринийг 0,5 литр бүлээн устай хольж сайн хутгаад хөрсөн талд нь нимгэн түрхэнэ. Хатсаны дараа болгоомжтой нухна. Ийм хольцоор нэхий эдлэлийг зөөлрүүлэхэд удаан хугацаагаар зөөлөн чанараа алддаггүй. Глицерин усны хольцоор нэхий эдлэлийг зөөлрүүлж болдог. Шарласан саарал каракулыг хэдэн дусал нашатырын спирт дусаасан устөрөгчийн хэт исэл (аяга бүлээн усанд нэг цайны халбага)-ээр арчиж өнгөлнө.

Нэхий эдлэлийн толбыг хэрхэн арилгах вэ?

Нэхий эдлэлийн толбыг ижил хэмжээтэй эмнэлгийн спирт, аммиакийн ус, гурван хувь хоолны давс, 50 хувийн устай тусгай бодистой хөвөнгөөр арчина. Арчсан газраа маалинган алчуураар арчаад гөвж сэгсэрнэ. Минж, халиу, номингийн үсийг хуурай халуун элсээр цэвэрлэнэ. Ширээн дээр дэлгэж тавиад дээрээс нь элсээ асгаад алгаараа үрнэ. Бохирдсон элсийг сэгсэрч асгаад, цэвэр элс нэмж хийх зэргээр цэвэр болтол нь үрнэ.

Хиймэл үслэг эдлэлийг хуурайгаар цэвэрлэдэг

Дотор талаас нь цохиж өнгөн талыг сойздоно. Гэхдээ үсний дагуу сойздоорой. Дараа нь мохоо сийрэг шүдтэй самаар болгоомжтой самнана. Тосон толбыг ижил хэмжээтэй авсан хатаасан төмсний гурил, бензиний хольцоор арилгана. Харин урьдаар үл ажиглагдах газар түрхэж турших хэрэгтэй. Хатаасны дараа үзэхэд өнгө нь өөрчлөгдөөгүй бол цэвэрлэж болно. Хэрэв толбо удсан бол дээрх аргыг давтан хийх хэрэгтэй. Бензинтэй ажиллахдаа болгоомжтой, галаас хол, тамхи татахгүй байх хэрэгтэй.

Чийгтэй цэвэрлэгээ

Хиймэл каракул эдлэлийг бензинтэй хольцоор цэвэрлэж болохгүй. Хагас литр буцалсан усанд “Детское” савангаас хэсгийг хийж хутгаад зөөлөн үрж арчина. Савангаа уустал нь тасралтгүй зөөлөн хутгаж буцалгасны дараа хөргөнө. Аяга халуун усанд аяга бензин холиод бүлээн уусмалд хийж хутгана.

Цэвэрлэхдээ юуны өмнө сойзоо сайн сэгсэрч цэвэрлээрэй. Цэвэрлэх зүйлээ хулдаасаар бүтээсэн ширээн дээр дэлгэж тавиад цэвэрлэх хэсгийнхээ дор хавтгай мод хийж богино үстэй ширүүн сойзыг уусмалдаа дүрээд ширхэгийн дагуу сойздоно. Эхлээд бохирдсон хэсгийг (зах, ханцуй г. м), дараа нь бүгдийг цэвэрлэнэ.

Уусмалаа арилгахын тулд чийгтэй алчуураар арчих ба дотрыг нь норгохгүй байхыг хичээх хэрэгтэй. Чийгтэй алчуураар хэд дахин арчина. Чийгтэй эдлэлээ халуун биш дулаан газар хатаана. Хатсаны дараа болгоомжтойгоор сийрэг шүдтэй мохоо самаар ширхгийн дагуу самнана. Хиймэл эдлэлийг ацетон болон цууны хандаар цэвэрлэж болохгүй.

Үстэй малгайгаа яаж цэвэрлэх вэ?

Өвлийн цагт булга, үнэгэн малгай өмсөхөд сайхан ч бохирдсон үед нь цэвэрлэхэд хэцүү. Гэхдээ цэвэрлэж болно шүү. Малгай дээрээ бага зэрэг хивэг жигдхэн цацаад алгаараа цэвэрштэл нь үрэх хэрэгтэй.

Дараа нь сэгсэрч хөнгөвтөр саваадаад төмөр самаар самнана. Гадуур зарж буй эрдэнэшишийн хөөсөнцрийг /попкорныг/ нунтаглаад хивгийг орлуулж болно. Хиймэл үслэг малгайг угаалгын нунтаг уусгасан усаар арчихад болно. Дараа нь цэвэр даавуугаар арчаад, сүүдэртэй газар өлгөж хатаана.

Хатсан хойно нь ширхгийг нь дагуулан сойз юм уу, самаар самнаарай. Нэхмэл ноосон малгайг савангийн хөөстэй бүлээн усанд угаадаг. Хэрэв малгай чинь цайвар өнгөтэй бол савантай усанд 3-4 цаг дэвтээхэд болно. Угаахдаа мушгиж болохгүй. Харин хөөсөнд нь зөөлөн базна. Хумиж нэхсэн хэсгийг тэнийлгэж татаж болохгүй. Хэрэв индүүдэх шаардлагатай бол дотор талаас нь чийгтэй алчуур тавьж индүүдээрэй.

Хатсан хойно нь ширхгийг нь дагуулан сойз юм уу, самаар самнаарай. Нэхмэл ноосон малгайг савангийн хөөстэй бүлээн усанд угаадаг. Хэрэв малгай чинь цайвар өнгөтэй бол савантай усанд 3-4 цаг дэвтээхэд болно. Угаахдаа мушгиж болохгүй. Харин хөөсөнд нь зөөлөн базна. Хумиж нэхсэн хэсгийг тэнийлгэж татаж болохгүй. Хэрэв индүүдэх шаардлагатай бол дотор талаас нь чийгтэй алчуур тавьж индүүдээрэй.