Жүжигчин Б.Мишээлийн нэг шөнийн явдал дэлгэгдлээ

4 months ago admin 0

Хайрын сар буюу 2-р сард жүжигчин Б.Мишээлийн тоглосон “One night” романтик инээдмийн уран сайхны кино нээлтээ хийж түүний нэг шөнийн явдал олонд ил болох нь ээ. Б.Мишээл нь “One night ” уран сайхны киноны гол дүрд тоглосон юм. Уг киноны албан ёсны трейлер цацагдсан цагаас эхлэн олон хүний хүлээлтийг үүсгээд байна. Жүжигчин Б. Мишээл хуримаа хийж ээж болсныхоо дараа хэсэг уран бүтээлээсээ хөндийрсөн байсан бөгөөд эргээд үзэгчидтэйгээ шинэхэн уран бүтээлүүдээрээ уулзаж байгаад олон хүмүүс баяртай байна.

 

Тэрбээр “Саарал хүн”, “Давхар цохилт”, “Код”, “Донор”, “Учрал”, “Хамтдаа”, “Рэкет”,” Надаар тоглосон хайр” гэх зэрэг олон уран бүтээлд тоглосон туршлагатай жүжигчин билээ.

2-р сар хэн нэгнээс гэнэтийн зүйл хүлээсэн, хайртай хүнээ баярлуулсан, сэтгэлээ илчилсэн, хүн бүр адал явдал, догдлол, гэнэтийн учралтай учрахыг битүүхэндээ мөрөөддөг гэгээн хайрын өдрүүдээр үргэлжилдэг.

Тэгвэл Монголын кино урлагийн ертөнц тэрхүү орон зайд нэвтэрч “One night” хэмээх нэртэй нэгэн уран бүтээлээ өлгийдөн авах гэж байна. Бааб фильм, Эй Ай энтертайнментийн хамтын бүтээл “One night” УСК-ны ерөнхий продюссераар Б. Хансүндэр, ерөнхий зураачаар Б. Оргил, хөгжмийн зохиолчоор Б.Энхсайхан, ерөнхий зураглаачаар Л. Адьяа, ерөнхий найруулагчаар Э. Алдар ажилласан юм. Нэмж дурдахад СТА Э. Алдар киноныхоо зохиолыг өөрөө бичсэн билээ. Уг кино 2 сарын 2-нд бүх кино театруудаар нээлтээ хийх юм.