Ханиа хайрлахын учир

2 weeks ago admin 0

Ханиа хайрлахын учир
За амьдралд энэ л миний хань гээд хүнийг хайрладаг. Хүн өөрөө төгс биш болохоор алдаа гаргадаг аль аль талаас магадгүй хамгийн сайн зохицож тэвчиж итгэж хүлээж чадсан гэр бүл хамгийн сайхан гэр бүл болж хань болж чаддаг. Ерөөсөө гэр бүл бүр асуудалтай. Хамгийн гол нь тэвчээр бидэнд хэрэгтэй бас хүндлэл. Хүн бүр нэгнийхээ үгийг сонсдог байх хэрэгтэй шүү. Эмэгтэй эрэгтэй хүний харах өнцөг гэдэг өөрөө 2 талтай. Найзаас доогуур хань гэж байх ёсгүй. Хүн хүний хайрыг ямар үед хамгийн ихээр мэдэрдэг вэ гэхлээр ядрах үедээ л ихээр мэдэрдэг. Зарим нөхрүүд найзууд руу минь явуулсангүй гэдэг. Эмэгтэй хүний зөн совин гэдэг өөрөө маш агуу байдаг. Үнэндээ таныг баас шээстэйгээ холилдсон байвал хэн салгахуу, өвдөөд хэвтэж байвал хэн таныг харахуу, хамгийн сайн найз хань л байдаг. Яг л тэр үедээ орохоор хүн ханиа хайрлах мэдрэмжээ илүү авдаг. Гэхдээ өнгөрсөн хугацаанд гэмшдэг. Бид чинь гэмших гэж харамсах гэж амьдардгүй шүү дээ. Хамгийн гол нь хүнийг хайрлахдаа ухаан зарцуулж хайрлах хэрэгтэй юм шүү. Бүх хайраа гэр бүлдээ.