Долоон үеийн ивээл

3 months ago admin 0

Та өвөг дээдсээ хир мэдэх вэ тэднийг хэн байсан ямархуу хувь тавилангаар амьдарсаныг мэдэх үү хэрэв таныг ургийн бичгээ бич гэвэл та хичнээн үеэ бөглөж чадах вэ. Ернь хүмүүсийн 90 хувь нь элэнц эмэг өвөгөөсөө цааш нэрийг нь мэддэггүй байна. Хүн өөрийн уг гарлаа сонирхохгүй байх нь өвөг дээдсийнхээ ивээл дэмжлэгийг авах хүчнээсээ тасарсан татгалзаж байна гэсэн үг. Тиймээс аль болох бүгдийг нь мэдэхийн тулд амьд буй хүмүүсээс асууж сурж мэдэж тэмдэглэж авснаар өвөг дээдэстэйгээ сэтгэлийн холбоо үүсгэж тэд хэдийгээр энэ хорвоод үгүй ч тэднийхээ аврал ивээлийг хүртэх боломжтой болдог бөгөөд үе болгон бидний амьдралд тодорхой нөлөө үзүүлдэг гэж үздэг.

Нэг дэх үе-Би
Хоёр дох үе-Эцэг эх /2хүн/,Бие сэтгэлийг өгч амьдралын хамгаалдаг.
Гурав дах үе-Өвөө, эмээ нар /4хүн/-Ухаан, авъяас чадварыг хариуцдаг.
Дөрөв дах үе-Элэнц өвөө, эмээ нар/8 ХҮН/-элбэг дэлбэг, эв эе, баяр баясгаланг хамгаалдаг
Тав дах үе-Хуланц эмээ өвөө нар/16 хүн/,Амьдралыг аюулгүй байлгадаг.
Зургаа дах үе-Элэн өвөө эмээ нар/32хүн/-Уламжлал ёс заншилын холбоос болдлог. Зургаа дах үеийн 32 хүнийг 32 шүд билэгдэж байдаг бөгөөд шүд бүр тэднийг төлөөлдөг гэдэг. Хэрэв шүд асуудалтай бол өвөг дээдэстээ анхаарлаа хандуул гэдэг.
Долоон дох үе-Хулан өвөө эмээ нар /64/. Бидний амьдардаг орчин байгал дэлхийг холбож өгдөг

sugar.mn