Т.Энхбаяр: Бариа заслын аргаар олон бүсгүйн хүүхэдтэй болох хүслийг биелүүлсэн

9 months ago admin 0

Сав хазайснаа мэдэхгүй удаан явснаас болж жирэмсэлж чадахгүй, үр хүүхэдтэй болж чаддаггүй. Жирэмсэн болохгүй олон жил болсон эмэгтэйчүүд бариулаад үр хүүхэдтэй болсон сайхан үр дүн бий.
Хүүхэдтэй болж чадахгүй олон жил шаналж, хүсэж, хичээсний дүнд зургаан жилийн дараа хүүхэдтэй болсон ч умайн гадуурх жирэмслэлт болсон тухайгаа нүдэндээ нулимстай ярьж суусан хамаатны эгч маань өнгөрсөн долоо хоногт баяртай мэдээг ах дүү нартаа дуулгасан юм. Савны хазайлт, хөдөлж доргисноос болж жирэмсэлж чадахгүй байсан хамаатны эгч өнгөрсөн зунаас уламжлалт бариа заслын эмчилгээнд явж эхэлж. Сар хүрэхгүй хугацаанд бариа заслын эмчилгээнд явж, бариулснаар сав нь хэвэндээ орсныг эмч хэлжээ. Удалгүй хамаатны эгч хэвийн жирэмсэлсэн байна.

Зарим эмэгтэйчүүд, гэр бүлд хэрэг болно гэсэн үүднээс хамаатны эгчийг хүүхэдтэй болоход нь тусалсан уламжлалт бариа засалч Т.Энхбаяртай цөөн хором ярилцлаа.

-Та манай уншигчдад өөрийгөө танилцуулахгүй юу?

-Намайг Энхбаяр гэдэг. Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн Сувилахуйн ангийг төгссөн. Аав маань бариач хүн. Ааваасаа бариа заслын арга ухааныг сурсан.

-Бариа заслын талаар уншигчдад тодорхой мэдэлэл өгөхгүй юу. Зарим хүмүүс бариа засал, массаж хоёрыг нэг зүйл гэж ойлгодог?

-Бариа засал гэдэг нэгдүгээрт, эмчилгээний чанартай, хоёрдугаарт шинжлэх ухааны үндэстэй, гуравдугаарт зөв дэс дараалалтай уламжлалт анагаах ухаан болон Европын анагаах ухаан хосолсон эмчилгээний арга юм. Эм тан хэрэглэхгүйгээр хүний мэдрэлийн цэгүүдэд даралт, нухалт хийх замаар хүний биеийг сэргээж өгдөг. Зарим хүмүүс бариа засал, массаж хоёрыг хооронд нь ялгаж салгадаггүй. Эмчилгээний бариа засал гэж юу вэ, алжаал тайлах массаж гэж юу вэ гэдгийг ойлгох хэрэгтэй. Бариа заслыг хүний биеийн анатомийн бүтцэд тааруулж, эмч болон сувилагч мэргэжилтэй, анагаахын дээд мэргэжил бүхий хүн хийх ёстой. Массаж бол улс орон бүрт байдаг, хүний биеийн алжаал тайлж, тайвшруулж амраах зорилготой бол бариа засал хүнийг анагааж эмчилдгээрээ онцлог.

-Танд ихэвчлэн ямар зовиуртай хүмүүс ханддаг вэ. Хэр хугацаанд хэрхэн эмчилдэг вэ?

-Нурууны суулт, тархи толгой нь доргисон, аарцаг нурууны гажиг, савны хазайлт, савны хийтэй хүмүүс ихэвчлэн ханддаг. Хүмүүсийн биеийн байдлаас шалтгаалан бариулах хугацаа нь янз янз байдаг. Хоёр гурван өдөр бариулаад эдгэрэх ч тохиолдол байна.

-Савны хий гаргадаг гэлээ. Савны хий юунаас болж үүсдэг вэ. Саван дахь хийг гаргуулахгүй удвал ямар эрсдэлүүд үүсэх үү?

– Нуруу ууцаараа салхи жавар авах, доороосоо даарах, үр хөндүүлснээс болж эмэгтэй хүний саванд хий үүсдэг. Ялангуяа охид бүсгүйчүүд суудал багатай нуруу гэдсээ гаргасан өмд өмссөнөөс савны хий үүсэх бас нэг шалтгаан болдог. Савны хийг гаргахгүй, эмчлүүлэхгүй удвал бөөрний хий, зүрхний хий, үргүйдэлд хүрэх, цестит хурдан тусах, сарын тэмдэг хэт хоцорч ирэх гээд олон сөрөг талтай. Мөн сав доргиход хий үүсэх эрсдэлтэй.

-Юунаас болж сав хазайдаг вэ. Эмчлүүлэхгүй удвал ямар сөрөг үр дагаварт хүрэх вэ?

-Сав хазайгаад удахаар хөл болон гуя дагаж өвдөнө. Мөн аарцаг нуруугаар гээд эмэгтэй хүний бүх бие өвддөг. Хамгийн аюултай нь жирэмслэх чадваргүй болдог. Эмэгтэйчүүд юмнаас үсрэх, унаж гэмтэх, хальт мульт гишгэх, осолд орсноос болж сав нь хазайдаг. Сав хазайснаа мэдэхгүй удаан явснаас болж жирэмсэлж чадахгүй, үр хүүхэдтэй болж чаддаггүй. Удаан хугацааны дараа жирэмсэлсэн ч умайн гадуурх жирэмслэлт болчихдог.

-Тэгвэл савны хазайлтыг бариа заслаар эмчилж хүүхэдтэй болох боломжтой гэсэн үг үү?

-Боломжтой. Савны хазайлт үүссэн учраас өндгөвчний гуурсан хоолой татагдаж, биеийн юм ирэхдээ өвдөж, хэд хоногоор өвчин намдаах эм уухад хүргэдэг. Эмэгтэйчүүдэд тохиолддог хамгийн гол зовиур бол савны хазайлт. Тэрнээсээ шалтгаалаад умайн гуурсан хоолой бөглөрөх, тагларах асуудал үүсдэг. Үүний улмаас жирэмслэлт явагдахгүй, жирэмсэлсэн ч гэсэн умайн гадуур жирэмсэн болох зэрэг асуудал үүсдэг. Жирэмсэн болохгүй олон жил болсон эмэгтэйчүүд бариулаад үр хүүхэдтэй болсон сайхан үр дүн бий.

-Эм, тариа хэрэглээд эдгэрэхгүй сэдрээд байдаг архаг өвчнүүдийг уламжлалт бариа заслаар эмчилдэг үү?

-Эцсийн шатандаа орчихоогүй л бол ямар ч өвчнийг бариа заслаар эмчилж болдог.

-Ер нь уламжлалт эмчилгээ, бариа заслын гол онцлог юу вэ?

-Уламжлалт эмчилгээний гол онол бол хүнийг нэг бүхэл систем гэж авч үздэг. Нэг хүний өвчнийг салгаж эмчлэх ёсгүй. Тухайлбал, өвчтний судсыг барилаа гэхэд тухайн хүний зүрх нь дэлсдэг эсэх, хүзүү нь хөшдөг, бөөр үрэвсдэг, нуруу нь өвддөг, шөнө тайван унтаж чаддаггүй зэрэг зовиуртай байвал хамтад нь эмчилж явдаг. Тийм болохоор үр дүн сайтай. Хэзээ ч салгаж эмчлэхгүй. Би судас барьж оношлоод дараа нь эмчилгээгээ хийдэг.

Т.Энхбаяр бариа засалчтай холбогдохыг хүсвэл 99578582 дугаараар холбогдоорой