БНСУ-д гэрээгээр ажилчин явуулах бизнес

4 months ago admin 0

Манай улсаас жил бүр хөдөлмөрийн гэрээгээр олон мянган залуус БНСУ-г зорьдог. Энэ жилийн хувьд 14 дэх удаагаа ийнхүү гэрээгээр явах хүсэлтэй иргэдийг бүртгэж байгаа бөгөөд 3 сарын 5-7 ны өдрүүдэд бүртгэхээр болсон билээ. Үүнд бүртгүүлэх хүсэлтэй иргэд хонон өнжин оочерлож байгаа ч бүртгэж буй ажлын хэсэг 8цагт ажлаа эхлэх ёстой байсан ч 10,30 хүртэл ажлаа эхлэлгүй эмх замбараагүй байдал үүсгэж байгаад гомдолтой байгаагаа илэрхийлж байна. Энэ жил 2000-3000 ажилтан явуулах төлөвлөгөөтэй байгаа бөгөөд Солонгос хэлний түвшин тогтоох шалгалт өгөх хүсэлтэй иргэд 24 долларыг Төрийн банкны дансанд тушааж байгаа ажээ. Дунджаар 10 мянган иргэн энэхүү бүртгэлд хамрагдсан гэж үзвэл 240 мянган ам.доллар болох бөгөөд энэ мөнгө хаачдаг нь тодорхой бус. Өмнөх жилүүдэд бүртгэхээс өмнө мөнгө шилжүүлэхийг шаарддаг байсан бөгөөд бүртгэлд хамрагдаж чадаагүй ч мөнгөө төлчихсөн иргэдийн мөнгийг буцаан олгоно гэсэн ч олгоогүй тохиолдол ч гарч байжээ. 10 мянган иргэний 24 доллар ойролцоогоор 570 сая гаруй төгрөг болж байгаа бөгөөд энэ мөнгө чухам юунд зарцуулагдаж буй нь тодорхой бус байсаар байна.
Б.Болор

Эх сурвалж : Factnews.mn