Шүүдэрээ: энэ өдөр бөөн нус нулимс, уйлаан майлаан

5 months ago admin 0

Жүжигчин Тодгэрэл, Шүүдэрцэцэг нар үерхэж эхлээд жил гаруйн нүүрийг үзэж буй бөгөөд харилцаагаа албан ёсоор ил болгоод удаагүй байгаа билээ. Нэг гэрт орж хамтран амьдрах болсон тэд өдөр бүрийг аз жаргалаар дүүрэн өнгөрүүлж байгаа сурагтай. Саяхан хайрын баяр буюу “Валентин”-ий баяраа анх удаа хамтдаа тэмдэглээд авсан тэд сюрприз дүүрэн нэгэн үдшийг өнгөрүүлээд авчээ. Шүүдэрцэцэг хайртай залуудаа зориулан арван төрлийн бэлэг бэлдсэн бөгөөд ээжийнхээ хамтаар сэтгэлээ шингээн бэлдсэн бэлгийг хараад Тодгэрэл дөрвөн ч удаа нулимс унагаад авчээ. Энэ тухай Шүүдэрцэцэг “2018.02.14 Бидний анхны Гэгээн хайрын баярын өдөр. Түүндээ зориулж олон хоног юмаа бэлдэж гүйгээд нэг иймэрхүү юм хийж баярлууллаа. Ээждээ баярлалаа хайртай шүү. Ээжтэйгээ нийлж байгаад хүнээ уйлуулчихсан шүү. Энэ үдэш хайрт маань 4 удаа уйлсан байдаг юм. Гэхдээ уйлсныг нь харуулахгүй ээ. Сэтгэлээс ундарсан зүйл л сэтгэлийн гүнд хүрдэг юм. Сэтгэл хөдлөлийн хамгийн дээд хэлбэр нь нулимс байдаг юм. Би ч их уйланхай хүн дагаад л мэлмэрчхэж байгаа юм чинь… энэ өдөр бөөн нус нулимс, уйлаан майлаан” хэмээжээ.