Түүний бие муу байна

4 months ago admin 0

Дуучин Леди Гага өнгөрсөн оны есдүгээр сард Рио-де-Жанейрод тоглолтоо хийх гэж байгаад бие нь муудаж эмнэлэгт хүргэгдсэн билээ. Мэдрэлийн гаралтай маш хүчтэй өвдөлтийг мэдрэх болсон түүний бие тааруу байгаа бололтой. Дуучин бүсгүйн өвчний шалтгааныг эмч нар бүрэн тогтоож чадаагүй байгаа гэнэ.

 

Леди Гага хэсэг хугацаанд уран бүтээлээсээ завсарласны эцэст эргэн тайзнаа гарсан ч удсангүй. Тэрбээр өнгөрсөн сарын 31-нд “Birmingham Arena” цэнгэлдэх хүрээлэнд шоу хийснийхээ дараа эмнэлэгт хүргэгджээ. Эмч нар түүнд уран бүтээлээ завсарлахыг зөвлөсөн байна.

Леди Гага

Леди Гага “Надад хэлэх үг олдохгүй байна. Эмч нар хэвтэрийн хатуу дэглэм сахихыг даалгасан. Дэлхийг тойрон хийх 10 аялан тоглолтоо цуцлах хэрэгтэй болж байна. Шоугаа олон хотод толилуулахыг их хүссэн. Гэвч харамсалтай нь би юу ч хийж чадахгүй боллоо. Лондон, Манчестер, Цюрих, Кёльн, Стокхолм, Копенгаген, Парис, Берлин болон Риогийнхондоо хандаж хэлэхэд “Би дахин тоглолтоо хийнэ ээ. Амлаж байна. Та нартаа хайртай шүү” гэжээ.