Ямар үйлд ямар ном уншуулдаг вэ…

4 months ago admin 0

Буддын шашинтан монголчууд буян номын ажил үйлдэхдээ ямар номыг ямар үйлд уншуулах ёстойг тэр болгон мэддэггүй. Иймд доорх мэдээллээс эрж яваа зүйлээ олно гэдэгт итгэж байна.

 

1. Алтан ганжуур – Энэ ба хойд насны буянд
2. Алтангэрэл /Сэр од/ – Энэ ба хойд насны буянд
3. Алтангэрэлийн даллага – Эдээр элбэг баян байлгахад
4. Авидын чого – Өнгөрсөн хүний хойтын буянд
5. Арван хангал – Бүхий л аюул зовлонгоос аврах
6. Ариун сан – Аливаа бузрыг арилгах
7. Арван гурван сан – Аливаа бузрыг арилгах, байгаль эх дэлхийгээ аргадах
8. Бадам хатан – Ажил үйлс бүтээх, гэр орон амгалан байлгах
9. Базар сад – Мэнгэний засал, гэм алдаагаа наминчлах
10. Балган донойн сэржим – Хулгайн бузрыг зайлуулах
11. Банзрагч – Хүүхэд болон малын өвчинд
12. Барчид ламсэл – Гай барцадыг арилгах
13. Бардсолдив – Өнгөрсөн хүн дараа төрлөө хурдан олох
14. Бумчин – Хүүхэд тогтоох, өвчингүй байлгах
15. Бага манал – Өвчин эмгэгт
16. Бурхан багшын нялчог – Хүүхдийн өвчинд
17. Гавсүмба – Эрүүл энх аз жаргалтай байлгах
18. Гар юм – Заслын ном
19. Ганшигууд – Ажил үйлс эрүүл мэндээ сахиусандаа даатгах
20. Говий лха – Айлын жил золгосоны болон хүний сүлд хийморь сэргээх
21. Гомбо /Махагал/ – Аюул ослоос хамгаална
22. Гомбо Гонгорын сэржим -Ажил үйлс бүтээх, аюул ослоос хамгаална
23. Гурван гүрэм – Үхээрээс бузартах, хулгай дээрэмд өртөх, гай барцад зэргийг арилгана
24. Гүсэн түгийн мандал – Бие, хэл, сэтгэл гурваа бурханд даатгах
25. Дагий жанчив – Ажил үйлс бүтээхийн ерөөл
26. Дадог сэрсүм – Ажил үйлс бүтээхэд
27. Дамчой бадгар – Өвчин эмгэгт
28. Дар эхийн сан, даллага – Ажил үйлс бүтээх, буян хишиг арвижуулах
29. Дар эхийн мандал шиваа -Ажил үйлс бүтээх, жирэмсэн хүнд
30. Дашдондов – Аян замын засал, хулгайн гарз хаахад
31. 4 уулын сан, сэржим – Газар лус аргадах, газар дэлхийн эздийг баясгах
32. Дашзэвэг – Шинэ гэрт орох, ннүх суух, ажил үйлст
33. Дашчирав сан, даллага – Бүхнийг ариусгах их сан. Буян хишгийн сан
34. Догсүм – Ажил үйлс бүтээх, хийморь сэргээх
35. Доди галсан – Өвчин зовлонгоос ангижруулах
36. Доди жажа – Өвчинг үтэр түргэн арилгах, мэнгэний засалд
37. До дүдва – Буян хишиг, эд хөрөнгө тогтооход
38. Дорж дэрэм – Хар цагаан хэл ам арилгах
39. Дорж жодов – Муу зүүд арилгах, энэ ба хойд насны буянд
40. Дорж намжим – Аливаа бузрыг арилгах
41. Дүншиг – Хилэнц нүглээ наминчлахад
42. Див сан – Аливаа бузрыг арилгах
43. Дэвжид сэржим – Гай барцад, хорлолыг арилгах
44. Дэмчиг молом – Ашиг орлого өсгөхөд
45. Дэмбэрэл додба – Хийморь лундаа сэргээх, хишиг буян арвижуулах
46. Дамцагдоржын дайв – Эв түнжинг сахих
47. Далха – Заслын ном
48. Жадамба – Энэ ба хойтын буянд, санасан үйлс бүтээх
49. Жайвий чойжад – Бүх төрлийн засалд
50. Жамбал цанжид – Заслын ном
51. Жамбын чого – Энх амгалан амьдрах, нас уртсгах, буян хишиг арвижуулах
52. Жамсран – Бүхий л аюул ослоос хамгаална
53. Жамсрангийн сан сэржим – Аюул ослоос хамгаалах, хатуу үйлд
54. Жанаг гагдог – Харш жил, мэнгэ суудал хар хэл амны засал
55. Жанлав цогзол – Эв түнжинтэй байлгаж, барцад арилгах
56. Жанцан зэмүү бүнжин – Өвчин арилгах, хийторь лундаа сэргээхэд
57. Жигжид – Хамаг аюул ослоос хамгаална
58. Загд зүсэм – Хүүхдийн энх тунх өсөн торниход
59. Зүгдор намжил – Заслын ном
60. Зургаан ерөөл – Энэ ба хойд насны буянд
61. Итгэл – Бурханд аврал одуулахад
62. Ламаадан – Оюун ухаан хурц сэргэлэн байлгахад
63. Ламын чодовын цогчид – Бурхан багш, лам багшыг шүтэж буян хишиг гуйх
64. Лүй ванган – Лус савдагын засал
65. Лусын сан – Лусыг аргадах, бузрыг арилгах
66. Лүйагидсүн жандол – Бие хэл сэтгэлийг ариусгах, ажил үйлс бүтээхэд
67. Лхам – Аюул ослоос хамгаалах
68. Лхамын сан сэржим – Хийморь сэргээх аливаа гай барцад арилгах
69. Лхам Норжмаан сүн – Хулгайн бузрыг зайлуулах, хохирол гарзгүй байлгах
70. Лхоготой гүнрэг – Өнгөрсөн хүний төрлийг дээшлүүлэхэд
71. Лүмбэнгарав – Гал усны аюул, лус савдаг аргадахад
72. Ланчиг дором – Заслын ном
73. Ламрим молом – Ажил үйлс бүтээхэд
74. Найдан – Энэ ба хойд насны буянд, ажил үйлсээ бурханд даатгах
75. Найдан чого – Айл гэрт буян хишиг тогтоох, гарзгүй байлгахад
76. Найман гэгээн – Шинэ газар буух, шинэ гэр барих зэрэг бүх төрлийн засалд
77. Намдаг сан даллага – Газар лус аргадах, буянхишиг арвижуулах
78. Намсрай – Буян хишиг, эд хөрөнгө тогтооход
79. Намсрай сан даллага сэржим – Буян хишиг арвижуулах, эдээр элбэг байлгах
80. Намхай нямбуу – Огторгуйд өнцөгдсөний засал
81. Ниваа гүнсэл – Гай түүтгэр бүгдийг арилгах, заслын ном
82. Нит – Өвчинг арилгахад, заслы ном
83. Ногоон дарь эх – Өвчин гай барцад, муу цээр арилгахад
84. Нүрзэд – Ажил үйлсыг нэн даруй бүтээхэд
85. Оройн ерөөл /Овоо маань/ – Өнгөрсөн хүнд буян үйлдэх
86. Очирваань – Аюул ослоос хамгаална
87. Очирвааний сан сэржим – Ажил үйлс бүтээх, аюул ослоос хамгаална
88. Ондогжан – Заслын ном
89. Уманжүг – Заслын ном
90. Усан балин – Заслын ном
91. Палчин – Заслын ном
92. Саа юм – Заслын ном
93. Санжид молом – Энэ ба хойд насны буянд
94. Санжид моломын сэржим – Хулгай дээрмээс сэргийлэхэд
95. Сундуй – Бүх төрлийн засалд
96. Сүр – Өнгөрсөн хүнд
97. Сэдэд /Ц.шүхэрт, Дугар/ – Цагаан хэл амыг хаахад
98. Сэн дом – Хэл амны гай барцад арилгах
99. Сэдэдийн сэржим – Цагаан хэл амыг хаахад
100. Тарав чинбу – Муу төрөлд төрөх аюулаас аврах
101. Таван хаан. сэржим – Ажил үйлс бүтээхэд
102. Улаан юм – Өвчин эмгэг, айлын цээр арилгах
103. Үлгэрийн далай – Буян хишиг, цог заль дээшлүүлэх
104. Хажидын чого – Аливаа гэм барцадыг арилгахад
105. Хамчу нагбу – Хар хэл амыг хаахад
106. Хамчу гарбу – Цагаан хэл амыг хаахад
107. Хамчу нагбын сэржим – Хар хэл амыг хаахад
108. Хийморийн сан – Хийморь лундаа сэргээх, хишиг буян арвижуулах
109. Цагаан дарь эх – Үйлс бүтээх нас буян уртасгах
110. Чаа сүм – Газар лусыг аргадахад
111. Чойжоо – Аюул ослоос хамгаалахад
112. Чойжоогийн сан сэржим – Ажил үйлс бүтээхэд
113. Чойжоо дүгжүү – Гай барцадыг арилгахад
114. Шалши – Аюул ослоос аварна
115. Шалшийн сэржим – Санасан санааг бүтээхэд
116. Ширнэн – Гай барцадыг хаахад
117. Юмжай брэндүйн сүм – Нас буян уртасгах, өвчин зовлонг арилгахад
118. Ямбий дончир – Олзны үүд нээж, гарзын үүдийг хаахад