Үйлийн үр гэж үнэхээр байдаг…

3 months ago admin 0

Эрт дээр үед юм гэнэ, хоёр золбин гөлөг идэх юм олохоор хот айл дээр очжээ.

Хоёр гөлөг ярилцаж гэнэ. -За би энэ айлаар, чи тэр айлаар очоорой. Ирээд уулзъя гэжээ.

 

Эхний гөлөгний очсон айл баян ч гэж жигтэйхэн, адуу мал нь багширч байж. Жаахан ч гэсэн идэх юм өгөх болов уу гээд дөхөж очтол баян айлын ааштай эхнэр: “Хаанаас ирсэн муу золбин гөлөг вэ, зайл жов” гээд чулуу шидээд хөөжээ. Юун идэх юм өгөх байтугай чулуугаар хөлийг нь хуга шидэж гэнэ.

Дараагийн гөлөгний очсон айл ядуувтар, олон хүүхэдтэй айл байжээ. Гэрийн эзэн гөлгийг хараад өрөвдөж: ” -Эхнээр, энэ гөлөгт хоолноосоо цадтал нь өг, хэдэн муу бор хүүхдээс минь ялгаа юу байхав, өлсөж ядарч яваа амьтан байна, буян болог” гэжээ. Гөлөг ч цадатлаа идэж гэнэ.

Хэсэг хугацааны дараа хоёр гөлөг уулзжээ. Эхний гөлөг хэлж гэнэ: “За, би үхээд энэ баян айлд хүү болж төрнө. Багаасаа бие муутай болж, хамаг эд хөрөнгийг нь үрж байгаад үхнэ” гэж гэнэ. Нөгөө гөлөг нь хэлжээ: “Би энэ ядуу айлд хүү болж төрөөд, эрийн цээнд хүрэхээрээ аав ээж ах дүүгээ асарч, жаргаана” гэжээ.

Сарын дараа айлын эхнэрүүд хөл хүнд болцгоож, цаг нь болоход зэрэг нярайлжээ. Баян айлын хүү бие турьхан, өвчин ороодог, аль л сайн эмч домч, лам бөөгөөр явж эд хөрөнгө нь ч дундарч, 16 хүрдэг жилээ өнгөрч гэнэ. Ядуу айлд сайн хүү төрж, хамрын ханиад ч хүрэлгүй эрүүл чийрэг өсч, эрийн цээнд хүрээд гэр бүлээ тэтгэн дэгжээсэн гэдэг.

Энэ түүхийг үнэн, эсвэл зохиомол худал гэдгийг мэдэхгүй. Гэхдээ та ямар ч шашин шүтдэг, эсвэл юунд ч итгэдэггүй бай хамаагүй, ан амьтад, нохойд тусалдаггүй юм гэхэд битгий гомдоож байгаарай.

Уйлахыг бидэнд хэн ч заагаагүй, гунигтай үед бидний хоолой зангирдаг, бусдын аз жаргалтай байгааг хараад өөрийн эрхгүй инээмсэглэдэг шүү дээ…